Санал хураалт: 66 орны миссээс Б.Номин-Эрдэнэ 39-т явна

Мисс Б.Номин-Эрдэнэ "Мiss International" тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байгаа. Японд болж буй энэ удаагийн тэмцээнд 66 орны гоо бүсгүй оролцож буй бөгөөд арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шилдгүүдээ тодруулах нь ээ. Тодруулбал, үндэсний хувцас, усны хувцас, урт даашинз, эцсийн илтгэлээрээ шалгарсан шинэ миссүүд титмийн эзэн болох ажээ.
Монгол мисс Б.Номин-Эрдэнэдээ энд дарж ороод санал өгөх боломжтой. Нэг санал өгөхийн тулд монгол мөнгөөр 3,620 төгрөг шаардлагатай юм байна. Түүний хувьд 2022.12.10-ны 10.04 цагийн байдлаар санал хураалтын 39-т явна. Санал хураалтыг Австрали, Беларусь, Бразил улсын гоо бүсгүй тэргүүлж явна.
Мисс Б.Номин-Эрдэнийн тухайд 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Англи, франц хэлтэй. Одоо NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хүргэдэг гэдгээр нь та бүхэн эчнээ таних биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэг баяны нууц амраг бэлтгэгдэж буй ажээ
олон гоё охидууд байдаг даа ямар тэнэг хүүхэн явсан юм бэ
ШАЛДАН АВГАЙ НАР ЦААШАА ЗҮГЭЭР ДАНДАА Л БӨГС БӨӨРНЫ ХОЛЬЦТОЙ ЮМНУУД ХАР ЯРШИГ ГЭМ
Shine yan han uu bas kk tojignii sav