Нийгмийн

Улаанбаатарын өвлийн наадам болж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скайрезорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”  арга хэмжээг 2023.02.11-12-ны өдрүүдэд "Скайрезорт" цанын баазад зохион байгуулж байна.

Монгол улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм. 

Наадмын үеэр

  • Мөсөн сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн 
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд

Үзүүлбэр, үйлчилгээ

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр 
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ. 

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 800 гаруй баг, тамирчид оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг Монгол туургатан улсуудын 30 тамирчин оролцож байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button