Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГ

Дэлхийд зун, Монголд өвөл болсон крипто салбар

Крипто салбарт мөстлөгийн үе болох төлөвтэй хэмээн оны өмнө шинжээчид дүгнэж байв. Он гарснаас хойш харин ч эсрэгээрээ дэлхийд крипто салбарт зун тохиож буй. Тодруулбал, нэгдүгээр сарын төгсгөлд биткойны ханш 39.5 хувиар өссөн.

Эл өсөлтийг түр зуурынх хэмээн салбарын зарим шинжээчид үзэж байгаа. Гэвч салбарын зах зээлд нэгдүгээр сард биткойны ханш нэгдүгээр сард өссөн бол тэр жилдээ өндөр өсөлт үзүүлэх магадлалтай байдаг юм.

Жишээ нь, 2022 оны нэгдүгээр сард 16.1 хувийн уналттай байсан тул салбар тухайн жилийнхээ эцэст 64 хувийн уналттай байсан.

Харин 2021 оны нэгдүгээр сард 12.7 хувийн өсөлттэй эхлүүлж, жил эцсийн байдлаар 57 хувийн өсөлтийг харуулсан байдаг.

Сүүлийн таван жилд жил эцсийн байдлаар ямар өсөлттэй байсныг доор харууллаа.

  • 2022 он - 63.9% уналттай
  • 2021 он - 57.2% өсөлттэй
  • 2020 он - 308.5% өсөлттэй
  • 2019 он - 90.9% өсөлттэй
  • 2018 он - 73% уналттай

Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд долоон жилд нь 34-5400 хувийн өсөлтийг эл салбар харуулжээ.

Харин манай улсад крипто биржийг зохицуулах хуулийг баталсан ч үр нөлөө нь төдийлөн анзаарагдахгүй байна. Нөгөө талд дэлхий дахинаа өсөлтийг харуулж буй крипто салбар манайд газрын хөрснөөс арчигдахын өмнөх шатлалдаа буй.

Сануулахад, манай зах зээлд гарч ирсэн 64 койн, токеныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. IHC койныг үүсгэн байгуулагчдыг цагдан хорих шийдвэр гарсан.

Зөвхөн тус койны асуудал гэхээс илүүтэй манай улсын крипто салбарын асуудал энэ мэтээр ар араасаа хөвөрсөөр. Дэлхийн зах зээлд илүүтэй хөгжиж, өсөлтийг үзүүлж буй тус салбар манай улсад цаашид хэрхэхийг харзнахаас өөр сонголтгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2023 08:22

Монголд крипто с�##�бар гэж юу юм.койн ямар ашигтай т�##�аар огт мэдээлэл байхгүй. Хүмүүс бөөн койн худ�##�даж аваад мөнгөө өсгөх гсн шатсан . Луйвардсан гсн ойлгоцтой бна. Миний хувьд энэ з�##�уус Анодын Даваа болчих гэж бгаа юм биш бгаа гэж бодогдлоо.Ер нь зүгээр сууж бгаад их мөнгөтэй болно гэсэн мөнгө угаах сэтгэхүйгээрээ с�##�ах л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button