Нүүрсний хулгайн хэргээр уулзалдах эрхээ хасуулсан хүмүүсийн схем

Нүүрсний хулгайн хэрэгт хамааралтай хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байна. Эл хэрэгт холбоотойгоор бараг арваад гишүүн яллагдагчаар татагдаад байгаа билээ.
Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат гэхчлэн хөвөрнө. Тэгвэл яллагдагчаар татагдсан заримыг нь нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шийдвэр гарсан байдаг.
ХНХ-ын сайд Т.Аюурсайхантай уулзахыг хориглосон 11 хүний схем.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг,
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Н.Удаанжаргал,
- Шадар туслах асан И.Даваадорж,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий аудитор, мөн шадар туслах асан Б.Отгонжаргал,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат,
- Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч асан Б.Батхүү,
- иргэн Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хориглосон байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнтэй уулзахыг хориглосон хүмүүсийн схем:
- Хамгийн түрүүнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг уулзахыг хориглох шүүхийн шийдвэр гарсан.
Харин орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн нүүрсний хэрэгтэй холбоотойгоор нэлээн олон хүн шалгагдаж буй билээ. Эл компанийн нүүрсний асуудал эргээд Д.Бат-Эрдэнэтэй холбогдох сэжимтэй.
- “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ын дарга ажилтай Б.Түвшинбаяр,
- “Тавантолгой” ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг,
- “Тавантолгой” ХК-ны тооцооны нягтлан бодогч ажилтай Д.Мөнхнасан,
- “Тавантолгой” ХК-ны Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер ажилтай байсан П.Мөнхтуул,
- “Тавантолгой” ХК-ны Төлөвлөлтийн ахлах инженер ажилтай Ж.Мягмардорж нар юм.
Тэдний заримд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй.
Эндээс нэг анхаарал татах асуулт гарч ирж байгаа нь уулзалдахыг хориглосон хүмүүсийг "уулзахгүй байгааг хэрхэн хянадаг вэ".
Нэгдүгээрт:
Хэрэгтэйгээ танилцаад яллагдагчаар татагдсан л бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааж өгсөн Яллагдагчийн үүрэг гэж зүйл бий.
Эл зүйлийн 1.5.оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг.
Хэрэв яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно.
Тэгэхээр хэргийн оролцогч бусад оролцогчид нөлөөлөхгүй байх өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар харилцаж нөлөөлөх гэвэл таслан сэргийлэх арга хэмжээг нь шууд өөрчлөх юм.
Хоёрдугаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар заажээ.
Тэмдэглэл: Хуульд яллагдагчаар татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан, уулзах эрхээ хасуулсан байдлыг нь дагаж мөрдөж хянах тухай заалт, үг өгүүлбэр байдаггүй аж. Гэхдээ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээ зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг шууд өөрчлөхөөр заажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж хянах нь байхгүй гажиг хууль
VPN хэрэглэж байгаад цахимаар л уулзацгааж байгаа байх даа
ЭХ ОРОНД ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ЗҮЙ ЁСООР ҮНЭЛДЭГ БОЛ ЮУ ГЭЖ ИНГЭЖ БАЙХАВДЭЭ. ТӨР ЗАСАГ НЬ ЗАЛУУСЫГ АЛЬ БОЛОХ ГАДААДАД ДӨРВӨЖ ЯВАХЫГ САНААЧИЛЖ АЛЬ Ч ОРОНД АЙЛЧЛАХАА НЭГ ХЭСЭГ МӨЭГӨ ГУЙЖ ГУЙРАМЧИЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО МАНАЙ ХҮН АМЫГ ГАДАГШ ДҮРВЭХЭД НЭМЭР БОЛЖ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОЖ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛААЧ ГЭЖ ГУЙДАГ БОЛЖЭЭ. ЭНЭ ХҮРЭЛСҮГ, ОУН-ЭРДЭНЭ, ЗАНДАН ШАВАР ГЭХ МЭТ МАН-ЫН МАЛУУДЫН СЭТГЭХҮЙГ ЯАНАДАА БАЙЗ
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОЛ ХҮРЭЛСҮГ [66.181.160.46] 34 минутын өмнө
хүрэлсүгийн засгийн үед, хүрэлсүгийн хийсэн гэрээ хүрэлсүгийн гаргасан зөвлөмжөөр, хүрэлсүгийн томилсон албан тушаалтнууд, хүрэлсүгийн доодох хууль хяналтынханы хяналт дор, хүрэлсүгийн томилсон гааль мэргэжлийн хяналт дотоодын цэрэг цагдаа хилийн цэргийн хяналт дор хулгай гарсан байхад ХҮРЭЛСҮГ холбоогүй байхуу. өмхий хятадын МАНин долоогчидоо.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОЛ ХҮРЭЛСҮГ [66.181.160.46] 34 минутын өмнө
хүрэлсүгийн засгийн үед, хүрэлсүгийн хийсэн гэрээ хүрэлсүгийн гаргасан зөвлөмжөөр, хүрэлсүгийн томилсон албан тушаалтнууд, хүрэлсүгийн доодох хууль хяналтынханы хяналт дор, хүрэлсүгийн томилсон гааль мэргэжлийн хяналт дотоодын цэрэг цагдаа хилийн цэргийн хяналт дор хулгай гарсан байхад ХҮРЭЛСҮГ холбоогүй байхуу. өмхий хятадын МАНин долоогчидоо.
хүүхэд хуурч байгаа юм шиг инээдтэй юмаа
Өргөдлөө өгсөнгээ биздээ оюунэрдэнэ шудрага 5 н нэгээ хамгаалаад байх шиг байна
Internet svljee bj bhad vlger shd