УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар хуралдаж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

“Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал” Засгийн газрын тогтоолын төсөл,

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдааны дараа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button