Нийгмийн

Галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван тохиолдол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32, үүнээс иргэн зургаа, мал дөрөв, машин 22 удаа галт тэргийг саатуулсан байна.

Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэгэсэн байна.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог байна.

Жолоочид төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.

Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button