МЗХ иргэний объектод зөвшөөрөлгүй нэвтэрч, цоожийг нь сольжээ

Монголын залуучуудын холбоо өөрийн эзэмшилд байдаг үйлчилгээний газраа иргэн Б.Батболзоод таван жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ хийжээ. Гэрээний хугацаа дуусах болоогүй байсан бөгөөд тус объектийг эзэмших эрхийг авсан иргэн гадагшаа явсан байх хойгуур МЗХ-нынхон зөвшөрөлгүй нэвтэрч, үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Ингэхдээ цоожных нь голыг өөрт нь мэдэгдэлгүйгээр сольсон байжээ.
Энэ талаар дуучин TakOff хамтлагийн дуучин Б.Батболзоо хэлэхдээ: Залуучуудын холбоотой хийсэн гэрээ дуусах хугацаа болоогүй. Гэвч тэд гэрээгээ зөрчиж, манайх өөр чиглэлээр энэ газарт үйл ажиллагаа явуулахаар болсон тул суллаж өг хэмээн шахаж шаардах болсон. Намайг гадагшаа явсан байх хойгуур зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйл ажиллагаа зохион байгуулаад, цоожны голыг сольсон байсан. Надад энэ тухайгаа огт хэлээгүй, би өөрөө ирж байж л мэдлээ. Энэ объектод би 400-аад сая төгрөг зарцуулаад байгаа" гэв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЧИ ЯАСАН БАЯН ХУЛГАЙЧ ВЭ? НАДАД ЧИ ХЭДЭН ЦААС ӨГЧИХӨӨЧ ТҮРЭЭСЭЛСЭН ТҮРЭЭСЛҮҮЛСЭН ХОЁР ТЭНЭГҮҮД ТААРЧ ДЭЭ ККК ХУЛГАЙ ХИЙЖЭЭ МЗХ