Тодруулга: “Юнивишн” ХХК иргэдэд нэг бүтээгдэхүүнийг хоёр өөр үнээр зарсан

Юнивишн ХХК-нь өрхийн үйлчилгээний “S plus” багцыг орон сууцанд 39.900 төгрөгөөр, гэр хороололд 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулдаг байна. Иймд ШӨХТГ-аас “Юнивишн” ХХК-ыг ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.
Энэ талаар ШӨХТГ-аас дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахад: “Юнивишн” ХХК иргэдэд нэг бүтээгдэхүүнийг хоёр өөр үнээр зарсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Тодруулбал, өрсөлдөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.5-р хуулийг зөрчиж байгаа юм. Яагаад нэг бүтээгдэхүүнийг хоёр үнээр зарах болсныг “Юнивишн” ХХК-аас тодруулах хэрэгтэй” гэлээ.
Харин Юнивишн ХХК-ын ажилтнаас тодруулахад: “Бүтээгдэхүүний үнийн мэдээллийг бид мэдэхгүй. Удирдлагууд болон дээд түвшний хүмүүс үнээ цаашдаа буулгах эсэхээ шийднэ. Бид бол барааг зарж, гомдол мэдээлэл авах л үүрэгтэй хүмүүс” гэв.
Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5: "ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулах" хэмээн заасан байна.
А.Сора












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zov manaid tavihdaa 3 sar vngvi bolgoj ogii geed 70000 myangiig avaad hudlaa baisan ajilchidna hvrtel dundaasna mongo ungaaj baisan shvv