Нийгмийн

С.Эрдэнэ УДШ-ийг татан буулгах шаардлага тавина

Улаанбаатар хотод гуравдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:

08.30-12.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" болно. Утас: 7011-6065. 8804-7845.

09.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах уг дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.

11.00 цагт: НОБГ-т: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас:8615-0069.

11.00 цагт: АН-ын ээлжит "4/11 хэвлэлийн бага хурал"-аар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд оролцож Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулна. Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулна. Утас: 9100-0017.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэ АНтай оролдоод бүтэхгүй болохоор хууль шүүхийн байгууллагатай оролдох гэж байгаа юм байна л даа.Хүү Э.Одбаяр нь монгол улсын ГАДААД бодлогоор тоглох гээд байх шиг

Зочин
Зочин

Эрдэнэ бах лалар минь зүгээр монголын төрөөс зайлаачээ Гантөмөрөөс суудал горьдсон гэсэн тэгсэн нөгөөх нь дунд хуруугаа гаргаж тэгсэн Бах мэлхий уурссандаа шүүхдэж эдр зайлаачээ

Зочин
Зочин

Эрдэнийг дэмжсэндээ биш Угаасаа шүүх хурал хойшилдог,ямар ч нотлох баримтгүйгээр гэрчийн мэдүүлэг үндэслэн шүүдэг явдлыг байхгүй болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Ардчилсан намаа ардын намтай нийлж сүйрүүлсэн дээд шүүхийг сүйрүүлж чадаж магадгүй шүү цаад эрдэнэ чинь

Холбоотой мэдээ

Back to top button