ШӨХТГ: "Алтан тариа" үнээ нэмсэн ёс зүйгүй үйлдлээ зогсоохыг хүсье

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Алтан тариа" ХХК-тай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал, ШӨХТГ хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “Алтантариа” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрээ Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх... ” гэж заасны дагуу мэдээлсэн болно.
“Алтантариа” ХХК нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.
Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тус компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоо байхгүй байна.
“Алтантариа” ХХК-ийн тус үйлдэл нь хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээр байгаа тул уг үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье.
Бараа бүтээгдэхүүнийг сонгох нь гагцхүү хэрэглэгчийн эрх бөгөөд зах зээлд бүтээгдэхүүн санал болгож байгаа аж ахуй эрхлэгчийн нэг талын хүсэл зоригоос хамаарахгүй тул зах зээлд шударгаар өрсөлдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ёс зүйтэй бизнес эрхлэхийг аж ахуй эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүсээд бхйхдаа яадгийм.төрийн төмөр нүүрийг харуул
Бизнесийн ёс зүйд суралцаа найзаа маш ухамсартай хүн хүнсний бизнесс хийгээсэй
ШӨХТГ БОЛИО
ИХ ХУЦАХ ЮМ БОЛ НААД ҮЙЛДВЭРЭЭ ЯМАР АРГААР ХУВЬЧИЛЖ АВСАНЫГ ЧИНЬ УХАЖ ГАРГАЖ ИРЭХ БОЛНО ШҮҮ
Hen chi yu daa
Күе, Дэлгүүрт Алтан тариагаас өөр гурил зөндөө л байна ш дээ, юунд нь сүржигнээд энэ хүний компанитай хөөцөлдөөд байгаан?
Төр битгий бизнес рүү орж бай. Зах зээлийн жамаараа явах ёстой.