Улс төрийн мэдээ

Нийслэлд шилжин ирэгсдийн 86,4 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй

Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болж, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутгийн бизнесийн дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцууллаа.

Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд, төр, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүд" сэдвээр илтгэл тавилаа.

Тодруулбал, Хүн амын төвлөрөл нэг талаар хөгжил, эдийн засгийн хувьд олон давуу талтай боловч үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Иймд “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай. Судалгаанаас үзэхэд төв суурин газарт шилжих шалтгаан нь ажлын байр, амьдрах таатай нөхцөл, боловсрол, мэдлэг гэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд шилжин ирсэн хүмүүсийн 86,4 хувь нь орон нутаг руу явах төлөвлөгөө байхгүй гэсэн бол үлдсэн хувь нь боломжтой бол буцаж шилжих сонирхолтой гэсэн судалгаа байдаг. Иймд засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс дурдвал эрчим хүчний сэргэлтийн бодлогын ажлын хүрээнд 750 гаруй ажлын байрыг бий болно гэх  үр дүн гарсан байна.

Улаанбаатар хот Монгол газар нутгийн 0,3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 47,6 хувь амьдардаг байна. Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд удирдлагын менежментийг Улаанбаатар хотоос орон нутагт шилжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Тухайлбал төрийн өмчит байгууллагуудын оффис нийслэлд үйл ажиллагаагаа явуулах шаардлагагүй. Тухайн орон нутагтаа төвлөрч ажиллаж болно гэж үзэж байна.

Улаанбаатар хот Монгол газар нутгийн 0,3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 47,6 хувь амьдардаг байна.

Энэ хүрээнд 1600 гаруй ажлын байрыг орон нутагт бий болгох боломжтой. Орон нутагт бизнес эрхлэхийг дэмжих зорилгоор тухайн орон нутагт ажил хайгчийг ажилд авсан бол тухайн ажилтны цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцно. Орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээний мэдээллээр хангах цахим хуудсыг бий болгон ажиллаж байна гэсэн юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 10, 2023 19:00

Төр удирдахгүй бол иргэд өөрийн дураар бэлчинэдээ буцааж орон нутаг руу нь хөөгөөч

Зочи
Зочи
3 сар 11, 2023 12:23

Яагаад вэ утаа түгжрэлд дуртай юмуу уб бол бүхий л бохирдол шингэсэн хамгийн аюултай аз жарг�##�гүй хотшдээ бараг зугтаахаар болсон газар шүү хөрөнгө нь тэнд бгаа өндөр өндөр барилгуудын эзэд л тэнд үлдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button