“Айзам-2” хамтлаг зүрх сэтгэлийн дуунуудаараа хэрхэн хөглөхөө танилцууллаа

“Айзам-2” хамтлаг энэ сарын 07-нд Улаанбаатар паласт болох “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө.
Тоглолтын найруулагч Р.Мөнхсайхан: “Айзам-2” хамтлаг бол ерээд оны залуусын хит дуунуудууг дуулдаг байсан. Ганзагын наймааны тогтворгүй үед тууштай уран бүтээлээ туурвиж, залуустаа урлагийг мэдрүүлж байсан хамтлаг. Энэ хамтлаг маань олон жилийн дараа тоглох гэж байгаа “Зүрх сэтгэлийн дуунууд” тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхөөр цуглаад байна.
Хөгжимчин С.Гантөр: “Айзам-2” хамтлаг 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээл хийж байгаад завсарласан. Дөрөвдүгээр сарын 07-нд болох “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолтдоо тэр үеийн хит дуунуудаа шинэчлээд тоглох гэж байна.
Продюсер Л.Энхмандах: 26 жилийн дараа “Айзам-2” хамтлаг тоглолтоо хийх гэж байна. Эд нар сүүлд 1997 онд “Аз жаргалын бороо” гээд тоглолт хийсэн байдаг. Харин энэ удаа 26 жилийн дараа зүрх сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа дуулахаар нэгдээд бэлтгэлээ хийж байна. Тоглолтод “Салхи”, “Люмино” хамтлаг, МУГЖ, дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Э.Минжинсор зэрэг зочин уран бүтээлчид оролцоно. Мөн “Айзам” хамтлагийн Д.Ганболд ахынхаа домог болсон хит дуунуудаас дуулна.
Даралтат хөгжимчин Д.Бат-Эрдэнэ: Тэр үеийн хит дуунууд болох “Мөрөөдөл”, “Чиний харцанд”, “Бороо”, “Дурсамж”, “Чи минь”, “Анхлан чамайг”, “Мөрөөдөл” гээд нас насныханы сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулна. Бидний үеийнхэн гэлтгүй дүү нар, ах эгч нар бүгд ирж, дурсамжаа сэргээгээрэй.
Дуучин Э.Мөнхбаяр: Зүрх сэтгэлд шингэсэн сайхан дуунуудаараа ая дуугаа өргөнө. “Айзам-2” хамтлаг ихэнх нь дуугаа өөрсдөө бичсэн. Дуугаралт энэ тэр бол хуучны ерээд оны хэв маягаар дуулагдана. Шинэ дуунууд ч бас бий. Манай хамтлагийн хамгийн анхны дуу би үгийг, аяыг С.Гантөр бичсэн “Чиний харцанд” дуу байдаг. Хүрэлцэн ирж нэгэн үдшийн дурсамж бүтээж, сэтгэлээ хөглөөрэй.
Дуучин Д.Жаргалсайхан: “Айзам-2” хамтлаг 1991 онд байгуулагдаж, идэвхтэй 4 жил тоглосон. “Зүрх сэтгэлийн минь дуунууд” тоглолт гурван цагийн хөтөлбөр бий. Бид сэтгэлд хамгийн их хоногшсон дуунуудаа дуулахыг илүүд үзэж байна.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Айзам-2 гоё дуунуудтай сайхан хамтлаг шүү. "Мишээл", "Хос алтанзул", "Дурсамж"-ийг нь байнга сонсдог доо. Тоглолтод нь амжилт хүсье ээ!❤️
1990 оны эхээр хойд захын хаалгаар ороход энэ залуучуудын дуу цангинаж сүүлдээ ая нь сэтгэлд амархан хоногшжээ. АРАНЗАА, ЖАРГАЛСАЙХАН нар цэргийн албаа хаасан авъяастай эрчүүд