Нийгмийн

Дуучин Р.Болортуяа нөхөр, хүүхэдтэйгээ нийлж театрынхаа өрөөнд засвар хийжээ

Баянхонгор аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Р.Болортуяа нөхөр, хүүхдүүд, найз нартайгаа хамтарч театртаа засвар хийжээ.

Тэрбээр "Театрынхаа арын бэлтгэл өрөөг янзаллаа. Театр гэх их айлын босгоор алхаад, Баянхонгор аймгийн ХДТ-ын гоцлол дуучин гэж овоглуулаад 10 гаруй жилийг ардаа үджээ. 22 настайгаасаа сайхан хамт олонтойгоо ажиллаж, хүүхдүүдээ ар гэрээ ажлаа уран бүтээлээ зохицуулж та нарынхаа дэмээр урамтай сайхан ажилласаар л явна. Болдог бол театрынхаа бүх өрөөг гоё болгоод өгөх юмсан.

Гэхдээ эхний удаад гадна дотны уран бүтээлчид ирдэг энэ өрөөгөө өөрийнхөө хэмжэээнд гоё болголоо.
Тусалсан ханьдаа хөөрхөн хүүдээ 2 хоног дотоод засалчин болсон найзууддаа баярлалаа" хэмээн нийтэлжээ.

Театрынхаа аж ахуйн ажлыг өөрөө санаачлан хийсэн дуучин бүсгүйн хандлага цахим орчинд олны талархлыг хүлээж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
С Хүрэлтогоо
С Хүрэлтогоо

Өөдрөг үзэлтэй байна гэдэг цаашаа олон амжилтууд угтаж байгаа хотодтоглолтыг нь үзсэн амжилт

Холбоотой мэдээ

Back to top button