Тойм, анализУЛС ТӨР

Төрд ажиллахаас залхан айгсдаа нэгнээр нь “намнуулж”, шинээр хайх цонх үетэй золгоно

-Эхлэлийн оронд-

2023 он. Аймгийн засаг даргын яриа.

Төрийн нэргүй, хүндгүй, цаг наргүй ажил хийхээс халширч байна. Ажлаа өгье гэж бодож байгаа. Шударгаар ажил явуулах гэхээр бизнесүүд нь том дарга нартайгаа нийлээд намначихдаг. Хэзээ ч, ямар ч хэрэгт орж мэдэх эрсдэл дунд аймгийн бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэсээр ядарлаа. Хувийн бизнесүүд зогссон, хэцүү байна. Залхаж байна.

2022 он. Дүүргийн засаг даргын яриа.

Цэцэрлэгт багш олдохгүй байна. Цагдаа нар байнга дутагдалтай байна. Төрөөс санхүүжилт татах замаар хувийн эмнэлгийн статусаар ажилладаг өрхийн эмнэлгүүдэд эмч, сувилагч олдохоо байгаад удлаа. Цаашлаад хог тээврийн компаниудад огт ажилтан олдохоо байсан.

2021 он. Хувиараа бизнес эрхлэгчийн яриа.

Гадаадад сургуульд төгссөн охиноо төрийн албаны ажлыг ойлгог. Ажил явуулж сураг гэж бодоод шингээсэн. Гэвч нэг хүлээн авалт дээр очоод, ажлынх нь газрын дарга ямар нахаль, буруу хүн байгааг харж, ой гутаад ажлаас нь гаргасан. Одоо бизнест сургана. Төрд бидний үеийнх шиг зарчимтай, цаас нухдаг хүмүүс цөөрсөн. Овлигогүй, хүн болж төлөвшөөгүй дарга нарын хажууд гадна төгссөн хүүхдүүдээ хүчээр уях хэрэггүй юм билээ.

2020 он. Төрд ажиллаж байгаад, “хөөгдөж” гарсан хүний яриа.

Ээ, гэгээн эх орны минь эрх ашиг минь гээд, элдэв шуналтай дарга нартай үзэлцээд л, үнэнч ажиллаж, ТНБД-ын шалгуур хангах үеэр эрчүүд нь нийлж, хор хутгаад хэрэгт унагасан. Насаараа үнэнч ажиллаж яваад, нэг л өдөр төрийн мөнгө хулгайлсан хэрэгт орж, хөөгдөөд гарсан. Тэр их хортой хүмүүс дунд амьдралынхаа 20 жилийг юуны төлөө үрчих вэ гэж бодсон.

Сэтгүүлчийн хувиар нийгмийн янз бүрийн төлөөллүүдтэй уулзаж явахад сүүлийн жилүүдэд төрд ажиллагсад ер нь залхаж, ядарч байгаагаа учирлах болсон. Эмч, багш нарын зүрхэнд  цалингийн бага байдал, ажлын нөр их ачааллын гомдол байнгын тээгдэнэ. Тэд цаг наргүй их ажлынхаа стрессийг янз бүрээр л үйрүүлэн бутаргаж байгааг харах, мэдрэх.

Боловсролтой, илүү мэдлэгтэй бүхэн гадагшаа дүрвэхийг харсаар ч удлаа. Энэ үзүүлэлтээр Монгол Улс сүүлийн таван жилд дараалан өсжээ. Өндөр дүнтэй тэтгэлэгт тэнцэх гэж махийсаар, түүгээрээ сурч, “Одоо л эх орондоо хийж бүтээнэ” гэж ирсэн ардын хүүхдүүд бүгд төрийн энэ тогтолцоо, үүрлэсэн хүмүүсийнх нь нахаль байдалд ой нь гутаж, намайг сэтгүүлч болохоор хааяа ярьж, сайтар уураа гаргаж авдаг юм.

-Төр ямар мессиж өгөв-

  1. Засгийн газрын “Шүүр” ажиллагаа: Цэвэрлэх бас нэгнээр нь нөгөөг хорлуулах так тик

ЗГ-аас эл “Шүүр” ажиллагаандаа зориулан, тухайлсан вэбсайт нээж, “Төрийн алба,  төрийн өмчийг шимэгчдээс шалгах ажиллагаанд нэгдээрэй” гэсэн гарчгаар мэдээлэл өгөх хүснэгт байршуулжээ. Төрийн нэрээр нээгдсэн сайт гарчигтаа “шимэгчлэх” гэсэн үг ашигласан нь ихэд анхаарал татна. Энэ нь мэдээлэл өгөх хувь хүнийг хурцалсан, хатгасан өнцөг гэлтэй. Ямартай ч улсын эмнэлэгт ажилладаг нэгэн эмч “Манай байгууллага цэвэрлэгдэх нь ээ” гэж баяр хөөртэй бичсэн нь нүдэнд тусав.

Мэдээж төрд дарга нарын нэрээр томилогдож ирээд, тухайн байгууллагыг самардаг. Ажилтнуудыг нь хүний, өөрийн болгон хуваадаг. Багаа авч ирдэг гэхчлэн заваан хэлбэрүүд хоногшсон. Ийм ёс зүйн хэм хэмжээг үл хайхран төр лүү шургалсан хүмүүсийг одоо тэрхүү вэбсайтад сайтар ховлох цаг. Эгэл энгийн, эрх ашиг нь зөрчигдөж буй хэн бүхэн сайн ховлоосой гэж сайтын линкийг хавсаргав.

Гэвч нөгөө талд төрийн байгууллагад удаан жил ажиллаж, элдэв хор, лобби, хутган үймүүлэх аргад мэргэшсэн хүмүүс хэчнээн хүнийг энэ сайтад ховлож, тэдгээрийн эрх ашиг зүй бусаар зөрчигдөх бол. Төрийн аль ч шатны байгууллагад тогтчихсон ийм нахаль тогтолцооныхныг “Шүүр” ажиллагаагаар илрүүлэх үү. Эсвэл тэд хамаг дайснуудаа үүгээр дарж авах уу гэдэг хоёр талт асуулт үүсжээ.

Энэ ажиллагааны хүрээнд 6,000-80,000 хүн төрөөс хөөгдөх боломжтой гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түрүүлээд мэдээлчихсэн. ТАЗ-өөс өгсөн мэдээллээр 15000 орчим ажилтан ковидын хуулийн үйлчлэл зарцсан хийгээд хэмнэлтийн хуулиар ажлаас чөлөөлөгдсөн байна.

2.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалга: “Төрдөө ажилла, та нар хэрэгтэй байна”

Тэрбээр манайд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай уулзахдаа тэдний ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээ зарлав. Олон улсын байгууллагууд цалин өндөртэй. Тэнд хэл усны боловсролтой, гадагшаа холболт сайтай залуус ажиллаж буй.

Ерөнхий сайдын санаа нь “Та нар түр хугацаанд өндөр цалинд татагдаж байхаар эх орныхоо төлөө төрийн албанд ажилла. Гоё түүх болно. Эрх зүйн орчноор тусалъя. Та нар улсдаа хэрэгтэй” гэсэн битүү мессеж тэдэнд өгөв. Одоо бидний үеийн залууст буй, төлөвшиж байгаа үзэл санаа нь “Популист бус байдлаар яг өөрийнхөө салбарт, эсвэл карьер хөөж, улс орныхоо төлөө ажиллах. Үүнд өөрийгөө бэлдэх” гэх хандлага ч тогтсоор байна.

-Төрийн албанд ямар нөхцөл үүсэж байгаа вэ-

Нэг. Бичлэгийн эхэнд дурдагсдын санал сэтгэгдлээс харахад төрд ажиллахаас залхсан байдал хаа сайгүй буй. Томоохон дарга нар, энгийн мэргэжилтэн ч төрд ажиллахаас халширч, төрийн анхан шатны нэгжүүд хэдийнэ шинэ ажилтан хайж байдаг дадалд шилжчихээд байна.

Хоёр. Гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, тархи толгой нь аль сийрэг залуус нь эх орноосоо явах, эсвэл олон улсын байгууллагад ажиллахыг илүүд үзэх болов. Үүнийг Ерөнхий сайдын олон улсын байгууллагад ажиллсадтай хийсэн уулзалт, түүний амлалт гэрчилнэ. Тэдний урсгалыг эргүүлэх нь нэн чухал байна.

Гурав. Төрд ороод мөнгө хийдэг, баяждаг гэсэн ойлголт эдүгээ “Боломжгүй, хараа хяналттай, ил дата задардаг” гэх зэрэг үгсээр солигдож, ажиллагсад нь элдэв зүйлд айдастай, хянамгай болов.  

Дөрөв. Төрийн албанд ажиллагсдын ажлаас гарах, чөлөөлөгдөх байдал нэг хэсэгтээ үргэлжлэх ба энэ цүнх гарсан орон тоонуудыг нөхөхөд амаргүй нөхцөл байдал үүсэхээр байна. Нэг ёсондоо төрийн алба хэсэг унаад, дахин сэргэх диманик үе ирлээ гэж дүгнэж болохоор.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Сангийн яам, Монголбанканд дан том дарга нарын гадаадад төгсөж ирсэн амьдрал мэдэхгүй, цагаан гартай залуус суудаг. Нийтдээ 70 хүнтэй газрын 20 орчим нь л ажил нугалагчид байхад үлдсэн хэсэг нь ажлын цаг дуусаж, хуруугаа уншуулахыг хүлээж суудаг. Ийм нөхцөлийг мэдсээр байх ч салбар удирдахаар очсон сайд нь юу ч хийж чаддаггүй байдалтай болсоор уджээ.

Мөнхүү төрд шигдэхийн тулд ах, авгай нарын фракц үүсгээд, залуу үеэ цэргийн дэглэмээр шахам, сэтгэлзүйн гүн дарамтад оруулж цөхрөөгөөд, ажлаас нь гаргадаг тогтсон хэлбэрүүд төрийн аль ч байгуулагад гүн үүрлэсэн. Сайн мэргэжилтний дээр цүнх барьсан, намын томилгоотой дарга очоод, том дүн дээр л нүд нь бүлтийхээс өөр шидгүй нөхцөлд хамаг ажил нугалагчид ажиллах болсоор удав.

Гэхдээ энэ удаагийн төрийн үргээлгийн давс хачир нь баахан ихдээд. Төрийн албанаас олон арван хүнээ хөөчхөөд, эргүүлээд орон тоогоо нөхөх, зугтагсдын оронд томилгоо явуулах зэрэг дээр нэлээд бэрхшээл, цаг хугацаа туулах бодит нөхцөл байдал үүсжээ. Аливаа юмын тун хэтрэхээрээ бурууддаг. Тэртэй тэргүй төрд ажиллахаасаа бүр залхаад буй сүрэг хүмүүсээ нэгнээр нь “барьж идүүлэх” төрийн аргачлал хэр зөв байв гэдгийг эрүүл ухаанаар бодмоор.

Төрд ажиллагсад цөөрөх цонх үеэ давах тактик төр төлөөлөгсдөд байгаа л гэж сохроор найдъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2023 09:15

Оюукагг 100% дэмжиж бна амжилт барууны ардчил�##� жагса�##� тоохоо больж зөв замд эх орноо оруулаарай айх юмгүй. шүү

зочин
зочин
4 сар 7, 2023 09:28

1. Төрд ажилласанаас з�##�уучууд бизнесээ хөөн өөртөө, хүүхдүүдтэй хөрөнгө оруул�##�т хийх нь зөв. Төрийн цэвэр ц�##�ингаар хөрөнгө оруул�##�т хийх ямар ч боломжгүй. Зээлээс зээлийн хооронд амьдраад нэг мэдэхэд цаг хугацаа өнгөрсөн байж өөртөө харамсаад сууна.
2. Төрд шатлан дэвших зарчим бол шударга ажилласан, �##�ь нэг даргын цүнх баригчгүй, өөрийн үзэл бодолтой хүнд олддоггүй. Учир нь шилжүүлэн томилох нэрийн доор нэг байгууллагын даргыг нөгөөгөөр солих хуулийн гарг�##�гаа байгаа. Тиймээс энэ зарчим зөвхөн цүнх баригч нарыг хамга�##�сан нэг газраас нөгөөд шилжүүлэхэд амар болсон. Тухайн байгууллагад насаараа ажилласан ч шатлан дэвших зарчим үйлчилнэ гэж хүлээсний хэрэггүй
3. Төрийн адилхан �##�бан туша�##�ын ц�##�ин яам, нийслэл, хөдөө орон нутаг гэсэн зарчимаар явж байгаа. Т.е яамны мэргэжилтэн 2 сая, нийслэлийх 1.5 сая, орон нутаг 1.0 сая гм. Энэ нь шийдвэр гаргах түвшний хүмүүс өөртөө давуу байдлыг бий болгож байгаа сонгомол жишээ.
4. Төрд ажиллахын тулд маш их хэмжээний авлига өгч байж орно, гэхдээ томилох эрх бүхий �##�бан туша�##�тан солигдвол шүүр ажиллагаанд хамгий түрүүн өртөнө /зарим орон нутагт/
5. Боловсон хүчин бэлтгэх бодлого �##�дагдсан
6. Чадвартай, өөрийн үзэл бодолтой з�##�уус цунх барьж даргад долигнох, хов зөөх дургуй учир дарга нар өөрөөс илүү мэдлэгтэй зарчимч хүнийг дээш нь гаргах, багтаа авч ажиллахыг хүсдэггүй бөгөөд �##�ь болох �######�уулах, амыг дарах, хэрэг тохох аргаар �######�уулахыг их хичээдэг зэрэг зөндөө асуудлууд байна

Zochin
Zochin
4 сар 7, 2023 10:10

Mgld alich salbart ajillah hun hestuu bolchood bhad humuusee halahad bish chadavhjuulahad anhaarah heregtei.

Зочин
Зочин
4 сар 7, 2023 10:47

ШҮҮР ажиллагааны хүрээнд дарга нар, танил т�##�ын нөлөөллөөр томилогдсон хүмүүс шүүрдэгдэнэ гэхэд итгэхгүй байна. Яагаад гэвэл ийм хүмүүсийг ажилд томилсон дарга нар хэрэгт хэрэггүй тайлбар хийж өөрсдийгөө хамга�##�ж байна. Хамгийн түгээмэл тайлбар нь ажлын байрны тодорхойлолт хангасан гэдэг. Ажлын байрны тодорхойлолт хангасан хүмүүсээс хамгийн сайн мэдлэг чадвартай, удирдах ажлын туршлагатайг нь нээлттэй сонгон ш�##�гаруулж ажиллуулахыг л Засгийн Газрын бодлого шаардаад байгаа юм шүү дээ.

Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
4 сар 7, 2023 19:42
Reply to  Зочин

ЖИРИЙН ДУНД БОЛОВСРОЛТОЙ, БАС ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ БАЙЛАА Ч ГЭСЭНХӨДӨЛМӨРӨӨ БОИТОЙ ҮНЭНЛҮҮЛЖ ХӨДӨЛМӨРТӨӨ ТААРСАН ХАРЬЦАНГУЙ БОЛОМЖИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ БОЛОМЖГЙ ТУЛ МЭРГЭЖЛИЙН ШУДАРГА ХҮМҮҮС, ГАДААДАД ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭД ИРСЭН ХҮИЩМҮҮС НЬ ГАДАГШ ДҮРВЭЖ, ЭСХҮЛ ЧАДАЛТАЙ НЬ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙГАА. ОДОО БОЛ ТӨРД ДАН ХУЛГАЙЧДЫН, ДАРГА НАРЫН ҮР САДААР ДҮҮРСЭН. ТЭД БҮТЭЭМЖ СУЛ МЭДЛЭГ МУУ, ЗАЛХУУ, АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ АРЫН ХААЛГАТНУУД ШҮҮДЭЭ.

Зочин
Зочин
4 сар 7, 2023 11:12

Төр бага хүчээр их ажил амжуулах боловсон хүчинтэй болох �##�хам гэж бодож байна хэн нэгэн даргын шахааны чух�##� царайтай компютерийн ард тоглож цаг нөгцөөгсөд цөөрөх болтугай

Зочин
Зочин
4 сар 7, 2023 11:14

Буруу тийш нь ойлгуулах.бодлогыг �##�ь болох хараар тайлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх.сөрөг ойлголтыг дэврээж байх шиг. Аливаа шинэ юманд �##�даа оноо байж л таарна. Гэхдээ эерэг зөв т�##�аас нь нийгэмд ойлгуулах нь сэтгүүлч улс төрч гэх хүмүүсийн ёс зүй. ухамсарын үүрэг байх.

Зочин
Зочин
4 сар 7, 2023 11:14

Ажилч хичээнгүй,мэдлэг боловсролтой,сэтгэлтэй бол хаана ч ажиллаад явна шүү дээ,бага хүн амтай улс гэхэд төрийн �##�ба нь хэтийдсэн их орон тоотой байгаа шүү

Зочин
Зочин
4 сар 7, 2023 12:04

Оюунэрдэнэ, Нямбаатар маш сайн ажиллаж байгаа. Амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:30

Ха ха өнөөгийн эрх мэдэлтэнгүүдийн юугаа ч мэдхгүй зөвхөн мөнгө гэсэн суганы үс �######�ний �##�чуурууд энэ тэнд �##�бан туша�##�д томилогдоод байхаар яах уу

Зочин
Зочин
4 сар 7, 2023 21:36

үнэнг бичжээ

Зочин
Зочин
4 сар 7, 2023 22:32

Шүүр ажиллагаа гэгчээрээ хэдэн доод ажиллагсдыг л шүүрдэнэ. Жинхэнээсээ шүүрдвэл төрийн өмчит компанийн бүх захирлууд нь шүүрдэгдэх ёстой. Чадвартай мэдлэгтэй гадаадад төгссөн за луус төрд ажиллахаа болисон. Тэд ажиллаядаа гэхээр нь нөгөө л хурган дарга нар нь өөрсдийнхөө өвөр түрийний хүүхнүүд мэтээ урдуур нь оруулчихдаг. Төрийн �##�бн хаагчид бол Монгол төрийг бүрдүүлэгчид гэтэл одоо улам л чадамжгүй болсоор

Зочин
Зочин
4 сар 7, 2023 23:29

Нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ л барьж идэж бна даа яг хархнууд шиг,дараа нь бас нэг бүлэглэл эд нарыг барьж иднэ,монголчууд маань л сөхөрч бна даа днд нь,эд нар авлига гэж попроод ,өөрсдиинхөө авлигачдыг хамга�##�аад үлдэнэ харж л байгаарай,монголд шудрага ёс гэж байхгүй

Зочин
Зочин
4 сар 7, 2023 23:32
Reply to  Зочин

Мөрөөрөө бизнес хииж байгаа хүн ч айдастай боллоо,ямар муухай ниигэм бэ,төр ,рецидивүүд ээлжилж айлгаад,төриин ажилтнууд ч хэцүү байх шиг зүгээр байж байгаад хэрэгт орчих гээд

Зочин
Зочин
4 сар 7, 2023 23:33
Reply to  Зочин

Багш эмч цагдаа гээд авч байгаа ц�##�ингаа хар түй чёрт

Зочин
Зочин
4 сар 8, 2023 01:08

Оюулзгана өөрөө дэлхийн зөнд байсан юм болохоор олон улсын байгууллага хавиарх хэдийг л шүтдэг биз. Одоо цаг өөр болсон, сайн чадвартай з�##�уус бол одоо хувиараа бизнec хийх нь их болсон

Ннн
Ннн
4 сар 8, 2023 11:18

Шатыг дээрээс нь шүүрдэдэг байгаа шүү доороос нь л эхлээд бхмаа

Зочин
Зочин
4 сар 8, 2023 14:25

Мэдлэг,боловсролтой,мэргэжлийн хүмүүсээ хоцрогдсон, атаач матаач, хор найруулагчид нь явуулна. Яагаад гэвэл хорчид өөрөөсөө илүү хүнд атаархаж, үзэж чаддаггүй, тэнэг цүнх баригчид нь тэдний үгэнд итгэдэг, үр дүнд нь төр хүчгүйдэж иргэд ,татвар төлөгчид хохирдог

Иргэн
Иргэн
4 сар 8, 2023 16:23

Мядагбадам та өнөөгийн нийгмийн бодит үнэнийг, манай байгууллага дээр болсон, одоо болж байгаа үйл явдлыг яг бичжээ. Манай байгууллага цэвэрлэгдэх нь гэж горьдсон, цэвэрлэгдээсэй гэж хүссэн олон мянган сэхээтнүүдийн хүсэл биелээсэй.

Зочин
Зочин
4 сар 8, 2023 19:55

ша�##� даа тэр оюунэрдэнэ нямбаатар энэ2ыг өмөөрөд байгаа өөрөө 3 жил хорихоод нусаа хацартаа наах байлгүй улны л�##�арууддаа

Зочин
Зочин
4 сар 8, 2023 19:58

мөнх эрдэнэ шиг зүйлийг хүсээ юу тэр өмөөрөөд байгаа улныхан өөртөө

Guide
Guide
4 сар 9, 2023 08:15

Шударга нэгнээ хэлмэгдүүлэх вэ дээ. Ховч, хар хорын санаатнууд үүгээр д�##�имдуулж юу ч хийж мэднэ. Шатаа дээрээс нь ширхэг үс ч үлдээлгүй нягт нямбай шүүрдээрэй Ерөнхий сайд аа! Чингэвэл дэвсгэр тань цэвэр байх болно

Зочин
Зочин
4 сар 9, 2023 09:56

Үгийн �##�даа, найруулга ч хамаагүй болсон цаг даа. Үнэхээр төрд иймэрхүү боловсролтой хүмүүс шургадаг бол Ш ажиллагаа ямар нэг байдлаар үр дүнгээ өгөх байх. Ш үсгийг дээдэлье. Юм болгоныг дээдлэсээр байгаад бидэнд тэртэй тэргүй дээдлэх юм ховордож байна. Ш мандтугай!

Холбоотой мэдээ

Back to top button