Нийгэм мэдээ

Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдаж, Ү.Ганболд удирдахаар боллоо

НИТХ өнөөдөр /2023.04.07/ ээлжит бусаар хуралдаж, Нийслэлийн сонгуулийн хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Харин Нийслэлийн сонгуулийн хороог НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд удирдах юм байна.

Сүхбаатар, Баянгол дүүрэгт НИТХ-ын нөхөн сонгууль болох бөгөөд тов нь зургадугаар сарын 18-нд гарчээ.

Ү.Ганболдын хувьд 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд сонгуулийн холбогдолтой албан тушаал хашиж ирсэн туршлагатай гэв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон жил болсон эвгүй гар даа

Зочин
Зочин

мундаг тохитой хүн дээ

Холбоотой мэдээ

Back to top button