Нийгэм мэдээ
Үндэсний аврах баг Халхголын түймрийн голомт руу нислээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 8-нд гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг хамарч нөхцөл байдал хүнд байна. Түймрийн голомтод 72 алба хаагч, нутгийн иргэд ажиллаж байгаа ч хүч хүрэхгүй түймрийн аюулаас мал, иргэдээ хамгаалахад хүрээд буй.
Тэгвэл ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр нисчээ. Үндэсний аврах баг Дорнод аймаг дээр сумалгаа хийж аваад түймрийн голомт руу очино.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун ойлгомжгүй үндэсний аврах бригад вэ? Нэг жижиг бригад үндэсний нэр аваад байхаар их сургууль үндэсний гэх нь зөв ч юм уу! Би эсхүл г�##� унтрааж өвсний үндэс хамга�##�ж байгаа болохоор нь эсхүл орос, америкийг дуурайж национ�##� гвард юм уу