Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүрт Засгийн газар ээжит хуралдаанаа хийдэг билээ. Энэ дагуу өнөөдрийн /2023.04.12/ хуралдаанар дараах асуудлууд хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай,
“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаад зургаан сар болох гэж байгаа Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал, Засгийн газраас энэ тухай хүсэлтээ УИХ-д хүсэлт гаргах бөгөөд УИХ хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОТЫН ДАРГА ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙДАА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХИЙЖ БАЙХДАА ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ НЬ НОТЛОГДОЖ АЖЛААСАН ОГЦОЖ БАЙСАН Ч.САЙХАНБАЯР ГЭГЧИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСОН БАЙНА. ЭНЭ ХУУРАМЧИЙГ ШҮҮР АЖИЛЛАГААНДАА ОРУУЛЖ ӨГӨӨЧ.