Танд хэрэгтэй
Ахмадууд амралт, сувиллын эрхийн бичгээ хорооноосоо авдаг боллоо

Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувилалд амрах эрхтэй.
Манай улсын хэмжээнд 31 сувилал, 27 амралтад настангууд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй бөгөөд иргэний үнэмлэх, өргөдөл, мөнгө тушаасан баримт бүрдүүлэн харьяа халамжийн хэлтсээс очиж эрхийн бичгээ авдаг байсан.
Тэгвэл энэ сараас эхлэн ахмад настны амралт, сувиллын "Эрхийн бичиг"-ийг харьяа хороон дээрээсээ авах боломжтой болжээ.
Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:
- Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
- Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
- Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
- Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.
Эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сард бичиж өгөх юм байна.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засаг даргаар цохуулдаг нь ямар яршигтай, чирэгдэлтэй юм бэ. Энэ нь ямар хэрэгтэй юм бэ? Нөгөө дарга нь олдохгүй, томилолтоор явсан, хуралд, сургалтанд суусан гээд олдохгүй жинхэн хүнд суртал гээч нь болж хүндрэлтэй болох юм байна даа
Хороо нь таньдаг хүмүүсдээ өгөөд дууслаа гэдэг.Халамж дутуу өгдөг гэсэн байсан.Одоо юу гэх бол.Эрхийн бичиг олж амрах ч хэцүү дээ
Өргөдөл тухайн хүний хүсэлт байдаг тул өөрөө л гарын үсэг зурж өгдөг болохоос өөр хүн жишээлбэл засаг дарга цохох ямар ч шаардлагагүй. Нэг хүн амрах засаг даргад огт хамаагүй. Өргөдөл дамжуулж буй бол ажилчид нь зүгээр дамжуулаад өгөхөд болно.
Харин бүүр төвөгтэй болчихжээ Хорооны даргаар цохуулах юм гэнэ нөгөө хамааралтай нөхдүүд нь явна даа Тэгээд ч социализм ханхалж байна
Бас л баахан цаас. Нөгөө цахим монгол яалаа ?
Танил талгүй бол тэр эрхийн бичиг нь олддоггүй юм билээ
Тэгвэл нээлттэй шилнээр очерлуулах хэрэгтэй юм байна. Ийм дүрэм байдаг бол олдохгүй биш хүрэлцээтэй байх ёстой. Дээд тал нь бүх ахмад амарна гэвэл олдохгүй гэсэн ойлголт байхгүй.
1удаа ч эрхийн бичиг авч үзээгүй танил талаа л явуулдаг юм билээ мөн мэдээлэл ч өгдөггүй
Яахаараа ийм дэмий юм хийдэг б.аа. Хэдхэн хүний танил, найз нөхөд,ах дүүсийн хүрээгээр олдох юм б.а даа
Ahmad nastan 1 jild 1 udaa amraltand amrah, 1 udaa rashaan suvilald amrah bugd 2 udaa yavj hungulult avch bolno gej oilgoloo. ZUV uu ???
БӨӨӨН БИЧИГ ЦААС ИЧМЭЭР ЮМ АА БОЛИОЧ ЭЭ ЭРГҮҮНҮҮДЭЭ
Халамжаас авдаг байсан нь зөв ш дэ. Юун хороон даргаар цохиулах вэ. Зүгээр халамжаас авдаг байсан юмыг чирэгдэлтэй болгодог нь ямар учиртай юм вэ??
Тоон гарын үсэг яасан вэ? Өргөтгөл бичиж яах юм вэ тоон гарын үсэг мөнгө тушаасан баримт байвал болоо биш үү
Засаг даргаар цохиулах чинь бүр хүндрэлтэй болж бүр ухарсан арга болжээ соц үе болж ккк дордуулж. Даргад ямар падлий байнаа эмч л өгмөөр юм тэнэглэх нь инээдтэй
Нэг цэгийн үйлчилгээгээс доор юм болж дээ. Цаасан дээр өргөдөл бичсээр байх нээ. даргын гарын үсэг ч юув дээ.
10, 11, 12 сард дууссан байдаг
Zasag dargaar tsohuulah shaardlagagui. Iluu ajil
Ахмадууд жилд ганцхан олддог хөнгөлттэй амрах газраа өөрөө сонгож боддоггүй нь ямар учиртай юм? Халамж үйлчилгээний төвөөс жил бүр зарладаг арын хаалгын тендер гэдэг юманд шалгарсан хэдхэн амралт нэртэй газар амрах ёстой юмуу?Хариулах хүн байна уу?
Ashgui dee
Хороон даргад, амрах ахмадад өргөдөл цохох ямар хэрэгтэй юм?,эсвэл ахмадад?.Учралт сайд аа Халамж үйлчилгээнийхний ухардаг арааг хасаж зөвхөн урагшилдаг араатай болгоно уу
Ulam dordono.Heg namiinhandaa ugdug. Uureer ochood ch never gui dee.
suwilalaa l 10 honog bolgoh htei shuu yadahdaa 7 honog emchilgee hiilgeh um daa...
ЗӨВӨӨ ЗӨВ , ЗА БОЛЖ ДЭЭ ....