Top StoriesТойм, анализ

Том хэргүүд явсаар Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Б.Хурц, Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нартай "уулзах цаг"

Н.Багабандийн Ч.Энхтайваныг өршөөсөн кэйсийг Х.Баттулгын Б.Хурцыг өршөөсөнтэй "адилтгаж" харах нь

Нэг. "Ар халхын атаман" хэмээгдэж байсан "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайваныг Н.Багабанди Төрийн тэргүүний суудлаас буухаасаа өмнөхөн өршөөсөн байдаг. Тухайн үед бизнесүүд дундаа рекетчингээрээ алдартай байсан Ч.Энхтайваныг Ц.Нямдорж шоронд хийснээрээ хөшигний ард алга ташилт авч, зарим хэсэгтээ "нуруу тэнийсэн" гэх.

Хүний санаанд ормооргүй байдлаар аймшигтай рекет хийдэг байсан гэгддэг Ч.Энхтайваны үеийн түүхүүд эдүгээ МАН-ын бүлгийн хурал дээр яригдаж, орчин үеийн рекет нараа дарахаар ажиллагаа хүртэл явуулсан гэх. Энэ талаар Х.Нямбаатар сайд ил тод ярьж, рекетчингүүдийн зарим бичлэгүүд ч цацагдав. Одоо тэдний жинхэнэ эзэд болох томчууд асар их айдастай байгаа гэх.

Хоёр. Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буухынхаа өмнөхөн Б.Хурцад өршөөл үзүүлсэн нь дээрх кэйс шиг санагдана. Байнгын хорооны танхимд "Л.Болд гишүүнээс болж Солонгост хүн цаазаар авахуулсан. Цааш нь ярих уу, яах уу" хэмээсэн Б.Хурцаас улс төр, хуулийн хүрээнийхэн айдаг. Өрөөнд нь орж ирээд, заналхийлсэн асуудлаар Ж.Батзандан хүсэлт гаргаж, төрийн хамгаалалттай хэсэг явсан түүхтэй.

ТЕГ-ын дарга, АТГ-ын дэд даргаар ажиллаж, мэргэжлийн хүрээндээ гялалзсан карьертай явсан Б.Хурцыг рекет бүлэглэлтэй адилтгах гэсэнгүй. Гэхдээ айлгадаг арга нь өөр ч дээгүүр хүрээндээ үнэхээрийн айдас төрүүлдэг нэгэн бол яах аргагүй Б.Хурц мөн. Өөрийнх нь хэлснээр У.Хүрэлсүх /Ерөнхий сайд байхдаа.сурв/ түүнийг БНСУ-д элчингээр суунгаа тархиа амраах санал тавьсан байдаг. Харин дараа нь АН угшилтай Х.Баттулга хэргээс нь ингэж өршөөжээ.

Үе үеийн төрийн тэргүүнүүд суудлаасаа буухын өмнө чухалчлан өршөөсөн Ч.Энхтайванд ч, Б.Хурцад ч томчуудыг айлгадаг арга байсан хийгээд тэдний өршөөл ивгээлд багтах шалтгаан нөхцөлүүд ч бий гэх логик.

Зэрэгцэн өрнөх томоохон хэргүүд хэдхэн хүн дээр зангигдаж байна. Тэдгээр нь...

АН-ын хурал хуй дээр ирэнгээ Б.Хурц "Т.Бадамжунай бол сайн хүн" гэх агуулгаар яриа өгөв. Эдүгээ Т.Бадамжунайтай нэг бичвэрт нэр нь дурдагдах вий гэдгээс улс төрийн хүрээнийхэн айж байхад Б.Хурц түүнийг ил өмөөрч ярьсан нь энэ. Эдүгээ Т.Бадамжунайг,

  1. Газрын наймаа /хотын дарга байх үе, хүргэн Б.Анартай нь холбогдох 2016 оноос хойших үе, бусад.../
  2. Мөнгө угаасан /Уг нь 60 тэрбумын хэрэг шалгагдах ёстой, МАН-ынхан шударга байвал/
  3. Авлига зуучилсан / Х.Нямбаатар сайдын ярьсан 6.3 сая ам.доллар тэргүүтэй хэргүүд.../зэрэг сэжүүрээр Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж буй.

Сонирхолтой гэмээр ч юм уу. Цаг үе нь ингэж таарсан уу.

Т.Бадамжунайн шалгагдаж буй хэргүүд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын ойрын хүрээллүүдтэй холбогдож, эдгээр дээр эрхэм Б.Хурц хоёр талын чухал дүрээр хөшигний ард тодорч, зэрэгцээд С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл явц давхцав.

Амьдралынх нь 20-иод жилийг мөрдлөг, шорон гяндангаар явуулж, гурван шатны шүүх дамнуулан шүүж, "С.Зоригийг эд нар алсан" хэмээн тогтоочхоод эдүгээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хамаарах хэргийг прокурор хэрэгсэхгүй болгочихлоо.

Бүр хоржоонтой нь, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тэдний амьдралаар "тоглосон" гэх Б.Хурц нарыг одоо шүүх ёстой логик үүсэв. Гэтэл үүнээс жилийн өмнө Б.Хурцыг Ерөнхийлөгч нь өршөөчихсөн байв. Ингээд тэднийг эрүүдэн шүүсэн асуудал хариуцагчгүй үлджээ. Энэ маш сонин кэйс ингэж эзэнгүй болов.

Одоо дээрх эрхмүүдийг холбосон байдлаар зэрэгцэж өрнөх үйл явцууд нь,

Нэг. Дээр тайлбарласанчлан, нэгэнт дотооддоо Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал "өршөөгдсөн" учир хуулийн мухардалтай. Тэр ч үүднээс Т.Чимгээ нарын өмгөөлөгч олон улсын шүүхэд хандаж, үүнд нь МУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Хоёр. Т.Бадамжунайн мэдүүлгээр Ц.Элбэгдорж тэргүүтэй МАН+АН бүлэглэлийн томчуудыг намнах зорилготой зэрэгцэж, Х.Баттулгын арми руу чиглэх нь тодорхой болж ирэв. Эдний аль ч талд ТЕГ-ын дарга Б.Хурц нэрлэгдэх боломжтой. Гэхдээ тэрбээр хэргээ өршөөлгөхдөө Х.Баттулгад ямар амлалт өгөв гэдэг нь ихээхэн сонирхолтой, хаалттай сэдэв юм.

Гурав. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирсэн сахал Д.Эрдэнэбилэгтэй хамаарах хэргийг шүүх рүү очуулах шахалт давхар өрнөхөөр хүлээгдэж байна. Ерөөс "Эрдэнэт үйлдвэр"-ийг монголын талд шилжүүлэн авах асуудлаас үүдэж, С.Зориг агсан амиа алдсан гэх сэжүүр эргээд энэ цаг үед дээрх хэргүүдтэй зэрэгцэн сөхөгдөж байна.

Дөрөв. Б.Хурц, Ц.Элбэгдоржийн бүлэглэл, Т.Бадамжунай, сахал Д.Эрдэнэбилэг нартай ойрын харилцаатай байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг монголд ирж шалгагдах нь цаг хугацааны асуудал болов.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Мэр сэр бичигдээд л байдаг. Сэтгүүлчид үнэрлээд л байдаг. Гэхдээ эцсийн нотломжгүй. Тийн атлаа нүдэн дээр карьерь нь өсч, ерөөс хууль цааз үйлчилдэггүй мэт бүхэл бүтэн хүрээлэл үүсч, тэдний хусам, өвдөл цөвдлөөр нийт олон нь амьдардаг. Ийм жишиг монголд тогтоод удсан.

Баялгийн, нийгмийн тэгш хуваарлилт алга бол тэндэхийг ардчилсан орон гэж нэрлэхэд ихээхэн хэцүү гэдгийг либериал үзэл санааг тунхагласан өрнөдүүд өнөөдөр өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх болжээ. Яг дээрх загварыг үүсгэж байсан тодорхой хүрээлэлтэйгээ одоо л тэмцэж магадгүй салхи үнэртэж байгаа нь сайн хэрэг юм. Өмнө нь мэдсээр байсан ч эл алхмыг хийж байсан удаа байхгүй.

Цөөн хэдхэн хүн ил нэрлэгдэж буй ч яг задалбаас улс төрийн намууд дамнаж, төрийн алба, хууль хяналтын байгууллага дамнасан амь бөхтэй сүлжээнүүдэд ч баахан сэрэмжлүүлэг өгөх нюанс нэгэнт үүссэн байна.

Төрт ёстой улс атлаа үе үе илтэд асуудалтай хүмүүсээ шуудхан Ерөнхийлөгч нь өршөөчихдөг. Нөгөө талд эрүүдэн шүүгээд зогсож байдаг. Авлига авч л байдаг, өгч л байдаг. Ийм шударга бус тогтолцоо цаашаа жирийн л байдлаар үргэлжлэх үү гэдэг нь өнөөдрийн бидний асуудал болчхоод байна.

Сошиал дээрх хөнгөн зугаа дагаж давхихаас илүү олон нийт дээрх хэргүүд хэрхэн өрнөхийг маш анхааралтай ажиглаасай. Шударгаар шийдэхийг шүүхийн байгууллагуудаас нэхээсэй.

Гэхдээ эрх баригчдын хэт муйхарлал дунд хэлмэгдэж, хонгилд гацаж яваа олон залуус, эрүүл бизнесменүүд, хөлд нь үрэгдэж байгаа хохирогсод бий гэдгийг дандаа санаж, асуудалд хэт муйхраар "Алаад өг, дүүжлээд өг" гэж хандах учиргүйг эргэцүүлүүштэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хөрш
Зочин хөрш
4 сар 26, 2023 08:41

Сайн байцгаана уу? Ийм өгүүлэл бичих цаг нь �##�ь эрт болсон. Ерөөс баялагийн хуваарил�##�тын асууд�##� шүүдээ. Энэ нь тодорхой хулгайчуудад очоод үлдсэн хусам нь ард түмэнд ногддог гэсэн санаа өнөө цагийн гол кейс гэхүү. Энэ санаа энэ кейсийг монголчуудад Тангуд улс мөхөөгүй лугаа адил өглөө болгон сануулж бид баялагаа шудрага хуваариладаг болохгүй л юм бол хямр�##� тэмцэл мөнхөд үргэлжилсээр Монгол сөнөх нигууртай бусуу.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 08:42

Өглөө маш сайн ан�##�из уншлаа. Эгүүр амжилт

Зочин
Зочин
4 сар 26, 2023 08:42

Junai yum Heleh uu yaag

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:04

Энэ гэмт хэргүүдэд Миеэ огт хамаагүй юү, жишээлбэл газрын хууль бус наймаа энэ тэрд Энхболд оройлон ороогүй юү ?!

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:57
Reply to  Зочин

Миеэ Сандуй Наранхүү тэргүүтэй цөлмөгчид

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:17
Reply to  Зочин

Миеэ АН-ын хүн биш биз дээ! Тэгэхээр хамаагүй!!

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:04

Монгол бизнес банк гэж байсан бүх мөнгийг эрүүгийн новшнуудтай хувааж идсэн баттулга

Дуламханд
Дуламханд
4 сар 26, 2023 12:32
Reply to  Зочин

Тийм шүү. Одоогийн Баянгол дүүргийн ИХАШШүүхийн байранд байрладаг байсан. Тэр банкны эзэд одоо байгаа шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 26, 2023 09:30

ХУЛГАЙ ХУДАЛ БУЗАР МУУ БҮХНИЙ СЭГ ЗЭМЭЭР ХООЛЛОГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЯЛД УНАХ НЭГ ӨДӨР БИЙ ГЭЖ ОЛОН ТҮМЭН ЯРИАД УДСАН. ОЛНЫ ҮГ ОРТОЙ, ХҮЗҮҮГҮЙ ХҮЗҮҮНЭЭС ОЛС ДҮҮЖЛЭЭТЭЙ ГЭДЭГ ШҮҮ

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:35

Учир холбогдолгүй юм бичжээ.Энэ ч холбогдоно.Тэр ч холбогдох байх гээд үсчиж харайсан нийтлэл байна.Бадамжунай 70 булчирхайгаа тоочиж ялаа нэмүүлэх хүн мөн үү.Хүн хүнээ муулах, нүүрнээс нь д�##�д муулах эр хүний жудагт нийцэхгүй .Хурц ч Бадамжунайг т�##�аар үнэнийг хэлсэн байх .

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:36

Маш зоригтой бичдэг шүү.
Танд амжилт хүсье

Эх оронч
Эх оронч
4 сар 26, 2023 09:41

Сү. Батболд, Ч. Хүрэлбаатар, Чойжилсүрэн г.м. нөхдүүд үнэхээр даам юмаа. Эд нарыг Монгол төр огт ш�##�гаж чадахгүй байгаа юунд байна вэ? Байг�##�ь хамга�##�агч хүү юуны төлөө амь насаа �##�дсан бэ?

Зочин
Зочин
4 сар 26, 2023 09:52

Урд зүгийн зээ Ми.Энхболд бас том гол нь эзэн нь шүү дээ.

bat
bat
4 сар 26, 2023 10:44

unen gej baidag bol ene hden hulgaichid deer ochood tulan sht.gehdee shudargaar shuugden gedegt ymarch itgel alga daa,

Зочин
Зочин
4 сар 26, 2023 10:44

Жэнко яахав 8 жил төр улсыг б�##��##�сан хүзүүгүй хүүрийг сайн ш�##�га

Зочин
Зочин
4 сар 26, 2023 11:13

Газрын наймаачдын гол толгойлогч нь хятадын эрлийз Мие. Одоо Хятад зангаараа чив чимээгүй байж байгаа.

зочин
зочин
4 сар 26, 2023 11:15

Аль эрт эрх мэдэлгүй болсон хүмүүсийг л захи�##�гаар бичээд байх юм МАНгарууд ард түмний тархи угаахаа болиоч өөрсдөө 7-8 жил дангаараа төр барьчихаад буруу болгон АН-х болгох гэж тархи угаах юм. Одоо ш�##�гагдаж прокурор, шүүхэд очсон бүх хэрэгт МАНгарууд өөрсдөө холбоотойг ганц ч ярихгүй байгаа нь сонин бөгөөд зөвхөн АН-н хүмүүсийг л ил зарлаад байдаг муу новшнууд

Зочин
Зочин
4 сар 26, 2023 11:49

Яг л сайхан үнэнээр нь хэллээ

Зочин
Зочин
4 сар 26, 2023 12:36

Бүхнийг голоор нь бичсэн байна. Сэтгүүлчид ийм л бай л даа.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 13:02

Энэ хэдийн учрыг олчихдог бол Нямбаатарыг, прокурор, шүүхийг мандуулах, магтах ч багадна. Даанч тэр зайтай байхаа. Хүн энэ насанд төрдөө итгэхэд бэрх болсон шүү дээ.

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 13:20

Баялаг ард түмнийх гэж үндсэн хуулиндаа заасан гэдэг. Тэгвэл Том үйлдвэр уурхайнуудынхаа хувцааны 51 ээс дээш хувийг ард түмэн эзэмшиж байж л эзэн нь байна. Өөрөөр эзэн нь байх арга байхгүй. 5, 10 нцвь эзэмшээд эзэн нь боллоо нийтээрээ хян�##�т тавина энэ тэр бол худлаа үлгэр хуур�##�т

Шударга Ард
Шударга Ард
4 сар 26, 2023 13:51

Нүүрсний хамгийн том хулгайч, мухар төмөр зам барьж Монголын хөгжлийг гацаагч жанхуу яг одоогоор “Хонгилын шүүхийг” атгаж байгаа болохоор Данхрушка болон сагсуу Ухна хоёр жанхууг яаж ч чадахгүй. Жанхууг шоронд хийвэл өөрсдийнх нь хамт хулгай хийсэн бүх булхай илрэх болно.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 14:15

Мафи зохион байгуул�##�тай бүлэглэлүүдийг нам дарахгүй бол давраад дийлдэхгүй болно.

нийслэлийн иргэд
нийслэлийн иргэд
4 сар 26, 2023 18:54

Төрийн �##�ба, газрыг зарж, луйвардсан гэмт хэрэгтэн миеэ цахиаг дагаж татагдана.

халх
халх
4 сар 26, 2023 19:15

Энд бүгд АН ынхныг тоочсон байна. Миеэ.Энхболд, Сү.Батболд.....гэх мэт МАН ын луйварчдыг хамга�##�аад байна даа. Сонгуулийн ШОУ хийгээд улс төржсөн өгүүлэл бичжээ энэ сэтгүүлч Мядагбадам.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 19:49

Сан- гуудыг цөлмөсөн гэмт хэрэгтнүүдэд төрийн гав хэцээ очих вэ? Эдэнд үйлийн үрийг нь хэцээ эдлүүлэх вэ?

Зочин
Зочин
4 сар 26, 2023 20:15

зөв шүү

777 ྼྼ ྼ
777 ྼྼ ྼ
4 сар 26, 2023 21:25

Мядагбадам гуай та нэг мөсөн гадаадаар биччихгүй яасан юм бэ? Энэ монгол хэл бүрмөсөн сүйрэх нээ үүнийг хамга�##�даг газар гэж байна уу? хэлэх үгч �##�га даа...ХАЙРАН САЙХАН МОНГОЛ ХЭЛ МИНЬ ....ӨДРӨӨС ӨДӨРТ УУСАЖ БАЙНА ....

Зочин
Зочин
4 сар 27, 2023 08:06

Эрдэнэтийг ш�##�гав�##� ш.отгонбилэг сү.батболд багабанди нарын оролцоог тойрвол жижиг болно эрдэнэтийн үйлдвэрээс л зоригийн амь насыг хохироосон хэргийн сэжүүр гарна байх даа

Зочин
Зочин
4 сар 27, 2023 08:27

Зоригийн хэргийг ш�##�гах даа нямдоржийн сэтгэлийн хөдлөл ааш аягийг харах ажиглах хэрэгтэй юум шиг санагдах юум энхбатыг хэлмэгдүүлж байхад яагаад таг чиг байсан бүүр хилсээр шийтэгүүлэхээр улайрч энэ хэлмэгдүүлэлтийг б�##�иашиглаж өмгөөлөгч санжаасүрэн гуайг улсын нууц зад�##�сан хэрэгт хийсэн( хийлгэсэн) юум болоо тэгсэн мөртлөө 3-н шатны шүүхээр хэрэг нь батлагдсан хүмүүсийг өмгөөлөөд шудрагын дүрд тоглоод байдаг ингэх ямар эрх ашиг нямдоржид байна вэ хүн хэлмэгдүүлж байна гэж тэмцэж байгаа бол энхбатын кейс дээр яагаад шудрагаа харуулахгүй таг чиг бараг энэ хэргийг түүнд хүлээлгэх сонирхолтой аяг үзүүлсэн бэ шо захир�##�ын содбилэг нас барсан аавыг минь гүтгэж хэлмэгдүүлэх гэж байна гээд нийгэмийн сүлжээнд гарч ирсэнээ яагаад чимээгүй болсон бэ

Зочин
Зочин
4 сар 27, 2023 10:56

зоригтой сэтгүүлчид зөв санаагаар ард түмэнд мэдээлэл хүргэж байдаг мундаг ш.Амжилт.Монголд шүүхийн байгууллагыг өөрчлөхгүй бол ямарч эх оронч үзэл хэрэгжихэд тун хүндрэлтэй.Одоо энэ ЗГ-ын бодлогыг бид шуурхай зоригтой хэрэгжүүлж амжилтанд хүргээд явмаар б.на. Нам гэж т�##�цмааргүй л б.на д.Шунлын том мафитай тэмцэж б.на шд.Үндэстэнээрээ л нэгдэж тэмцэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button