УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Парламентын гишүүдийн тоог 152 болгох өөрчлөлтийг ҮХНӨ-д тусгалаа"

Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр /2023.05.03/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Эл өөрчлөлтөөр "Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг гэж оруулж ирж буй юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Уг саналдаа “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх саналыг Засгийн газраас өргөн мэдүүллээ. УИХ, ЗГ буюу гүйцэтгэх засаглал шүүх засаглалын харилцааг зохицуулдгаараа хамааралтай. Үндсэн хууль бол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль.

Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай явж ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй хуулиар 50 хувь нь пропорционал, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгуулиа хийхээрээ онцлог юм. ЗГ-ын гишүүд нь УИХ-ын гишүүний үйл ажиллагааг давхар эрхлэхэд Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол үүсэх асуудал гардаг.

Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна. Улс орнууд иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийн тогтолцоог шинэ түвшинд гаргадаг. Тэгвэл манай улсын хувьд холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд хэт өндөр эрх мэдэлтэй ч бүх талын төлөөллийг хангаж чаддаггүй, сонгуульд өгсөн иргэдийн санал их хэмжээгээр гээгддэг, УИХ-аар хэлэлцэгдэх асуудлыг бүх талын төлөөлөл, оролцоо, нийгмийн томоохон бүлгүүд болох багш, эмч, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан байдлаар хэлэлцэж чадахгүй байна.

Тийм учраас нийгмийн олон талуудын төлөөллийг бүрэн хангасан парламент бүрддэг байх зорилтыг хангахын тулд сонгуулийн холимог системийг Үндсэн хуульд тусгах санаачилга гаргаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76 байгаа нь хэт цөөн буюу ард түмнийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүд маань хэт өндөр эрх мэдэлтэй болох, улмаар нөлөөлөлд автах, зарим талаар УИХ-аар хэлэлцэгдэж асуудлуудыг гүн гүнзгий хэлэлцэж амжихгүй, олон талын байр суурь эрх эрх ашгийг төлөөлөхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байгаа нь нууц биш" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Аарр
Аарр

76 яая гэж байхад дахиад 76

Зочин
Зочин

Гишүүдийн тоог нэмэхийг ирнэд дэмжиж байна гэж энэ хулгайч, гөлгөр Амарбаясг�##�ан ичихгүй шаах юм даа. Зайлаа...

Зочин
Зочин

Бүх шатны ИТХ-ыг устга

Зочин
Зочин

Одоо байгаа хулгайч луйварчид нь улс орныг самарч дуусгаж байхад юун 152 хулгайч вэ. МАН ын луйварчид дураараа дургиж байх шив.

Зочин
Зочин

Дэмжихгүй. Тооноос тоонд биш, тооноос чанарт шилж.

Иргэд
Иргэд

Монгол улс төргүй болсныг гэрчилж, Засгийн газраас ҮХНӨ өөрчлөхөөр болжээ. Сонгуулийн хууль, улс төрийн намын хуулийн өөрчлөлтийг дагуулаад ҮХНӨ ийг оруулж байгаа нь монгол төрийн гутамшиг. Нөгөө хүзүү дагуулж гуя өгдөг болжээ. Гишүүний тоо 152 болж, зөв, туслах, биет төлөөлөгч гээд 608 хулгайчтай болохнээ. 76 хулгайчаас яая ч чадахгүй байж 152 хулгайчаас яанаа.

Зочин
Зочин

76 биш 56 болгож хасах хэрэгтэй.Ард түмэн нэмэхийг хэзээ ч хүсэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button