УРЛАГ
Б.Ууганбилэг олон улсын бүжгийн тэмцээнээс Гранпри шагнал хүртлээ

ОХУ-д болсон олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбилэг оролцож, "Гран при" шагнал хүртлээ.
Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 27-30-ны өдрийн хооронд олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан болсон юм. Тэгвэл энэхүү тэмцээнээс Гранпри хүртсэн Б.Ууганбилэгийн хувьд цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, туслах найруулагч СТА Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагийн эзэн”, “Алтайн ятга” бүжгээр оролцсон байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.