УРЛАГ

"Алсад суугаа ээж" дууг дэлхийн 70 орон өөрийн хэлээр дуулжээ

МУГЖ Самандын Жавхлангийн дуулснаар олны хүртээл болсон “Алсад суугаа ээж” дууг одоогоор дэлхийн 70 гаруй орон өөрийн хэлээр дуулаад байна.

Энэ дууг ая зохиогч А.Төгсжаргал есдүгээр ангийн сурагч байхдаа зохиосон гэдэг. Харин шүлгийг математикийн багш П.Лхагвасүрэн бичиж түүнд өгчээ. 1994 онд зохиогдсон уг дууг сургуулийн сурагчид ам дамжин дуулсаар 2001 онд гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж олны сонорт хүргэсэн түүхтэй.

Хөгжмийн зохиолч А.Төгсжаргалын хувьд одоогоор хүүхдийн болон зохиолын 50 гаруй уран бүтээл туурвисан байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай л юу бол? Хэн 70 оронд очиж үзээд ирсэн юм бэ?

Зочин
Зочин

Улаанбаатарын үдэш бол хамгийн олон хэл дээр дуулагдсан монгол дуу шүү. Юун алсад суугаа ээж

Зочин
Зочин

Лхагвасүрэн багш бол хүний дээд хүн байна лээ дэ. Энэ мундаг хүний дотроос уянгалсан шүлгээр сайхан аялгуу эгшиглэж жавхлан амьдруулсан даа.

duu
duu

Энэ дууны үгийг манай ээж бичсэн гэдэг. Дуу бүтсэн түүх ч бас сайхан. Энд ингээд өөр хүний нэр дээр явахаар хөнгөн гуниг төрдөг л юм((

duu
duu
Reply to  duu

Eguur сайт өөрийн бичсэн комментыг устгах гэсэн болдоггүй юм байх даа. Андуурсан байна. Хүүгийн бодол гэдэг дуу нь байсан юм байна

Зочин
Зочин
Reply to  duu

Чи тэгвэл ээжийнхээ нэр усыг гаргаад тодорхой бич энэ. Тэгээд ээжийнхээ нэр төрийг сэргээ

duu
duu
Reply to  Зочин

за баларчээ, Хүүгийн бодол гэдэг дуу нь байсан юм байна шүү. Андуурсан байна. Уучлаарай

зочин
зочин
Reply to  duu

хэн гэдэг хүний шүлэг вэ шүлэг бичсэн хүний нэрийг тодорхой болгох хэрэгтэй байна

duu
duu
Reply to  зочин

Хүүгийн бодол гэдэг дуу нь байсан юм байна шүү. Андуурсан байна((

Холбоотой мэдээ

Back to top button