Баянзүрх дүүргийн айл өрхүүд 500 мянган мод тарина

Баянзүрх дүүргээс "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдэд 500 мянган мод тарих уриалгыг гаргажээ.
Уриалгад нэгдэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж бүхэн зуслангийн бүс, гэр хорооллын айл өрхийн хашаанд дор хаяж 10 мод тарьж, тухайн айл өрх усалгаа, ургалтыг хариуцах хэрэгтэй юм байна.

Ингэснээр айл өрх бүр хашаанд амьсгалах агаар хүчилтөрөгч буюу модтой болж, ургаж жинхэнэ утгаараа ногоон орчин бий болох ажээ.

Дүүргийн удирдлагын багаас уриалгын эхлэлийг тавьж 27,28,29 зэрэг алслагдсан хороодын гудмыг хариуцаж айл өрхийн хашаанд мод тарьсан байна.

Үүний хүрээнд тус дүүргийн засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх 28-р хорооны Моносын 1-р гудмыг хариуцан авч өнөөдөр айл өрхүүдээр зочилж мод тарьжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.