УРЛАГ

Д.Дагвадорж олон улсын дуулаачдын уралдааны таван төрөлд тэргүүллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гоцлол дуучин, СТА Д.Дагвадорж И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны таван төрөлд тэргүүн байрын шагнал хүртлээ. Тодруулбал, энэхүү уралдааныг Москва хотноо 12 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хэмээн тодотгодог онцлогтой аж.

Тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улс, Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалын шатанд шалгарч үлдсэн байна.

Тэгвэл манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон "Уурхайчин" соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Д.Дагвадорж энэхүү уралдааны 35-аас дээш насны ангиллын таван төрөлд тэргүүн байр эзэллээ. Тодруулбал,

  • Академик буюу Сонгодог дуурийн дууны төрөлд тэргүүн байр
  • Эстрад дууны төрөлд тэргүүн байр
  • Эх орны сэдэвт дууны төрөлд тэргүүн байр
  • Исаак Дунаевскийн урын сангийн шилдэг дуучин
  • Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулж буй С.Рахманиновын урын сангийн шилдэг дуучин шагналын эзнээр тус тус тодорлоо.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

wow yamar mundag yum be bayar hvrgie mgl iin duuchid nertei amisgaanuudad ogson tom shanaa blaa good job

999
999

Ийм мундаг залуу өнөөдрийг хүртэл яагаад Гавъяат жүжигчин болдоггүй вм бэ. Тайзан дээр хэдэн дуу дуулаад, эсвэл хошин шог ганц хоёр жил үзүүлээд гавъяат болдог зөндөөн амьтан байнаа.

Зочин
Зочин

Баяр хүргэе Гэхдээ нэг юмыг ойлгосонгүй Эрдэнэт үйлдвэрийн гоцлол дуучин гэнэ үү?!

Холбоотой мэдээ

Back to top button