НИЙГЭМНийгэм мэдээТанд хэрэгтэй

"Нэг дүүрэгт 12 гагнуурчин сайн дураараа ажиллаж, тоглоом гагнана"

Гагнуурчид нэгдэж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайд хугарч, эвдэрсэн тоглоом хэрэгслийг сайн дураараа гагнаж өгнө. Уг аян зургаадугаар сарын 20-27-ны өдрүүдэд өрнөх бөгөөд нэг дүүрэг дээр гурван хүнтэй дөрвөн баг ажиллахаар төлөвлөжээ.

Бид уг аяныг санаачлагч Д.Машбатаас тодруулан асуухад “Иргэн хүнийхээ хувьд эмзэглэх үүднээс яг ажлыг санаачилсан. Учир нь хэдхэн минут гаргаад л гагначих юмыг хайхрахгүй орхисноос хүүхдүүд гэмтдэг. Бүр насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй ч болдог. Тэгэхээр энэ эзэнгүйдээд орхигдоод байгаа асуудлыг нэг удаа сайн дураар шийдчихье гэж бодсон.

Энэ ажилд дор хаяж 100 гагнуурчин хэрэгтэй. Нэг дүүрэгт гурван гишүүнтэй дөрвөн баг ажиллуулахаар төлөвлөсөн. Одоогоор эхнээсээ нэгдээд бүртгүүлж байна. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу гагнуурчид очоод гагнаад л явчихна гэсэн үг. Ингэхдээ хүүхэд тоглодог газар бүр хугарсан эвдэрсэн гагнуур шаардлагатай бүхнийг цэгцэлнэ” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2023 11:28

Баяр хүргэж амжилт хүсье. Энэ олон хүүхдийн байгууллага, төрийн үйлчилгээ үзүүлэх газрууд нь ийм сэтгэл гаргаж чадахгүй, Засгийн газар шигээ сайхан ярьдаг болсон цагт жинхэнэ эх оронч, сэтгэл гаргасан санаачлагч болжээ

Дрийм Санитари ХХК
Дрийм Санитари ХХК
6 сар 13, 2023 11:42

Тус ажилд “Дрийм Санитари” ХХК нь нийгмийн хариуцлагын үүднээс нэгдэх хүсэлтэй байна 88053532 менежер Г. Отгон

Холбоотой мэдээ

Back to top button