Нийгмийн

БЗД: Хог ачих ажлыг хувийн хэвшилд хариуцуулна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ-уудыг татан буулгах шийдвэр гаргасан.

Энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

“Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ нь өнөөдрийн байдлаар хог ачилтын 58 машинаар жилдээ 38 мянган рэйсээр, 103 мянга орчим тонн хогийг ачиж, тээвэрлэдэг. Энэ үйл ажиллагааг хийхэд 185 орчим хог ачигч, жолооч, ажилтан алба хаагчид ажилладаг. 58 машины 48 хувь буюу 28 машин нь актлагдах шаардлагатай ч үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлдэг ч иргэдийн зүгээс хог ачилтын ажилтай холбоотойгоор өдөр бүр санал, хүсэлт, шүүмжээ илэрхийлдэг.

Тийм ч учраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар дээрх НҮГ-үүдийг татан буулгаж хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр төр данхайсан бүтцээсээ салж, хувийн хэвшилтэйгээ хамтарч дүүрэг, орон нутагт тулгамдсан хогны асуудлыг шийдвэрлэх боломжтойгоос гадна, хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн өрнөж, үүнээс үүдэн парк шинэчлэлтийн ажлууд эрчимжиж Баянзүрх дүүрэг, цаашлаад Нийслэл Улаанбаатар хот хогноосоо салж чадна гэж үзлээ" гэсэн юм.

Дээрх гаргасан шийдвэр нь Улаанбаатар хотын есөн дүүргээс хог тээврийг хувийн хэвшилд шилжүүлж буй анхны тохиолдол бөгөөд, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн чухал шийдвэр гэж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үзлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2023 19:46

Хариуцлагын за�##�туудаа гэрээндээ сайн зааж өгөхгүй бол зүгээр мөнгө авчихаад л суугаад байна шүү дээ. Тэгээд хогондоо дарагдаад л амьдарцгаах байх даа.

Зочин
Зочин
6 сар 23, 2023 21:36

Иргэдийн хян�##�ттай хувийн хэвшлийн ажил. Цэвэр цэмцгэр соёлтой үйлчилгээгээр өрсөлдөнө. Амжилт

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг
6 сар 24, 2023 13:57

Хай мэдэхгүй сахил хүртээд ш�##� дордов гээчийн үлгэр л болчихгүй байгаасай!

Холбоотой мэдээ

Back to top button