Нийгэм мэдээ

Монголбанк: Нэр бүхий арилжааны банкны гүйлгээ саатсаныг ташаа тайлбарлаж байна

Зарим арилжааны банкны гүйлгээ өнөөдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр саатаад байна. Тэгвэл энэ талаар Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, "...зарим нэр бүхий арилжааны банкнуудын дотоод программ хангамжийн доголдлоос шалтгаалж, банк хоорондын цахим гүйлгээ саатах, доголдох явдал гарч, иргэд олон нийтийг бухимдуулаад байна. Шалтгааныг нь "Монголбанкны сүлжээ тасалдсанаас үүдсэн" гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл бөгөөд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээ хэвийн, найдвартай ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.

Өөрөөр хэлбэл арилжааны банкны гүйлгээ саатсан шалтгаан нь Монголбанктай холбоогүй гэдэг тайлбар, залруулгыг хийсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button