УРЛАГ

Дэлхийн дуурийн дуулаачдын уралдаанд Х.Мягмарсүрэн эх орноо төлөөлнө

ОХУ-ын Ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны түүхийг нэг сөхвөл, Монголынхоо дуучдын салхийг хагалан анх удаа оролцсон хүн бол тухайн үед ЦДБЭЧ-ын гоцлооч, Гнесины академийн төгсөх ангийн оюутан байсан Чулуунбаатарын Бадрал юм. Тэрбээр 2015 онд 20 орны 220 дуулаачид оролцсон тус уралдааны Дэд байрт шалгарч, "Мариинский" театрт дуулах урилга авч байсан гэдэг.

Монголынхоо нэрийг дуурсгасан энэхүү сайхан амжилтын араас 2017 онд 21 орны 184 дуучин оролцсон уралдааны сүүлийн шатанд манай улсаас дуурийн дуучин Э.Анхбаяр, Д.Бат-Эрдэнэ нар тунаж хоёрдугаар байрт Монголын баритон Э.Анхбаяр шалгарч байлаа. Харин 2021 намар наймдугаар сард зохион байгуулагдсан XIII дахь уралдаанд эх орноо төлөөлж манай хоёр уран бутээлч 12 орны 209 дуучдаас шилдэг 15-д шалгарч, амжилттай оролцжээ.

Уралдааны "Дипломант"-аар УДБЭТ-ын гоцлол дуучин Сосорбарамын Бат-Эрдэнэ шалгарсан бол "Шилдэг Концертмейстер" шагналыг УДБЭТ-ын ерөнхий концертмейстер, МУГЖ Баттөмөрийн Солонго нар хүртэж байлаа. Тэгвэл, тун удахгуй ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах Елена Образцовагийн XIV дэх уралдаанд Монгол Улсынхаа, ДБЭТ-ынхаа нэрээр овоглон оролцох дуучдын нэг бол Хүрэлбаатарын Мягмарсүрэн юм.

Дэлхийн 26 орны 286 авьяаслаг залуус өрсөлдөж буй Пётр Чайковскийн нэрэмжит XVII олон улсын уралдаанаас багагуй туршлага хуримтлуулан Эх орондоо ирээд удаагуй байгаа тэрбээр 2015 онд СУИС дүүргэсэн, МУСТА В.Бүрэнжаргалын шавь гэдэг бөгөөд 2016 оноос эхлэн УДБЭТ-д ажиллаж байгаа баритон. Е.Образцовагийн уралдаан түүний хувьд хүчээ сорих гэж буй Олон улсын өндөр зэрэглэлтэй хоёр дахь "олимп" нь болно.

Эх сурвалж: Д.Цэцэгдэлгэр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Окоо
Окоо

ymand orhoosoo umnu ih surjigneh demii baidag !!!

Холбоотой мэдээ

Back to top button