Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын 11 онгоц Тайваний хоолойн гол шугамыг давжээ

Баасан гарагийн өглөө Хятадын 11 нисэх онгоц Тайваний хоолойн гол шугамыг давсан нь хоёр талын хооронд асуудал үүсгэж байна хэмээн Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Энэ нь Хятадын талаас ардчилсан арал руу цэргийн шахалт үзүүлж буй хэлбэр хэмээн үзэж буй.

Өглөөний 08.00 цагийн орчимд Хятадын байлдааны 24 онгоц, сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц зэрэг нийт 24 Хятадын байлдааны онгоцыг Тайванийн ойролцоо илрүүлсэн гэж дээрх мэдээлэлд тусгажээ.

Тайваний зүгээс мэдээлж буйгаар Хятадын таван байлдааны хөлөг "дайны бэлэн байдлын хамтарсан эргүүл"-д нэгдсэн байна. Тэд Хятадын үйл ажиллагаанаас сэрэмжлэхийн тулд нисэх онгоцууд илгээж, харин пууцингийн системүүд нь хяналтдаа авсан байсан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгчээ.

Хятад улс Тайванийг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхээс хэзээ ч татгалздаггүй бөгөөд дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзсан явдалд сэрэмжлүүлэг болгохоор арлын эргэн тойрондз сургуулилт хийж байсан билээ.

Тэгвэл энэ удаагийн үйлдлийг нь Конгрессын төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны дарга Майк Рожерс тэргүүтэй Конгрессын төлөөлөгчдийн айлчлалын хариу үйлдэл байх магадлалтай хэмээн олон улс судлаачид таамаглаж байгаа юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button