“Миний аав уурхайчин” уралдааны дүн гарлаа

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан ТӨМӨРТЭЙ УУРХАЙ- аас зохион байгуулсан “МИНИЙ ААВ(ээж) УУРХАЙЧИН” гар зургийн уралдааны дүн гарч, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Үүнд:
7-11 насны ангилалд
1-р байр Цахилгааны инженер А.Баярдаваагийн Б.Энхбадрах
2-р байр Жолооч Э.Ганхуягийн Г.Ариунболд
3-р байр Жолооч Ч.Цэрэндаваагийн Ц.Даваадорж
12-18 насны ангилалд
1-р байр Механик инженер Н.Отгонбаатарын О.Гэгээнээ
2-р байр Жолооч М.Мөнхбаярын М.Сансаржаргал
3-р байр Ц.Алтанхуяг А.Мичидмаа нар тус тус шалгарлаа.
Уурхайчин аав ээжийнхээ ажил мэргэжлээр бахархаж, түүнийгээ уран зурагт буулгасан уурхайчдын хүүхдүүдэд уралдааны шагналыг нь гардуулахдаа “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, ирээдүйн уурхайчид, металлургийн салбарын шилдэг боловсон хүчин болохыг ерөөж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.