Нийгэм мэдээ

Статистик: Экспорт 2.3 тэрбум, импорт 325 сая ам.доллараар тус тус өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа.

Онцолбол, гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хагас жилд 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Тайлант хугацаанд 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеээс 2.6 тэрбум ам.доллараар, экспорт 2.3 тэрбум ам.доллароор, импорт 325.6 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Экспорт 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд

  • Нүүрс-2.1 тэрбум ам.доллар
  • Газрын тос-162.9 сая ам.доллар
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн-82.1 сая ам.доллар
  • Төмрийн хүдэр, баяжмал-55.3 сая ам.доллар
  • Адууны мах-52.2 сая ам.доллар
  • Жоншны хүдэр ба баяжмал-70.8 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 325.6 сая ам.доллароор өсөхөд

  • Дизелийн түлш-128.2 сая ам.доллар
  • Ачааны автомашин-68.4 сая ам.доллар
  • Бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор-31.5 сая ам.доллар
  • Нийтийн тээврийн хэрэгсэл-22.8 сая ам.доллар
  • Шинэ дугуй-22.0 сая ам.доллар
  • Суудлын автомашин-51.0 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Ц.ДАВААСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button