Нийгэм мэдээ

БЗД төсвийн тодотголоор үерийн дараах тохижилтын зардлыг шийдлээ

Төсвийн тодотголоор үерийн дараах орчны тохижилт, борооны ус зайлуулах шугам сүлжээний зардлыг суулгалаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан 71,4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар дүүргийн 2023 төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын хагас жилийн тайланг танилцууллаа.

Үүнээс онцолбол, Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан нурах, гол усны түвшин нэмэгдэж, зарим хороо, байр орон сууц усанд автах зэрэг асуудалтай нүүр тулсан.

Тиймээс Сэлбэ, Улиастай голын үерийн далан орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх 500 орчим сая төгрөгийг төсвийн тодотголоор суулгалаа. Мөн бороо орох бүрд үерт автаж, тог цахилгаангүй болдог 8-р хорооны УС-15 хотхоны борооны ус зайлуулах шугам сүлжээ, угсралтын зардлыг төсөвт суулгаж шийдвэрлэлээ.

Дашрамд дурдахад 2023 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 67 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 21 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button