Үерт автсан "Экомүүн" ХХК: Хөндий суурьтай, урсах эрсдэлтэй байрыг улсын комисс хүлээж авсан

Үерт орсон даавуугаа хямдруулж зарна гэх зар түгээж буй "Экомүүн" компанийн үйлдвэрийг зорилоо. Эднийх гэмтлийн эмнэлгийн урд гэрлэн дохиотой уулзвараас холгүйхэн замынхаа урд 50А байрны B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байна.

Үүссэн нөхцөл байдал нь үнэхээр хүндэрчээ. Хаалгаар ороогүй байхад чийг үнэртэнэ. Харин дотогш ороход шал нь цөмөрч доош орсон тул, энд тэндгүй хагарч томоохон зайнууд үүсчээ. Доош гулсаж унах, хальтрах магадлалтай тул болгоомжтой явсаар захирлынх нь өрөөнд орлоо. Тэнд байдал бүр дордож. Хана нь талаасаа доош ус нэвчиж, шал нь гулсуурын талбай шиг л болчхож. Захирал нь сандлынхаа хөл, ширээний хөл хоёрын голд тоосго тавьсан тулдаа маш тогтвортой, тухтай сууж ярилцав.


Оёдолчин залуус завгүй ажиллана. Тэд үерээс тэсч үлдсэн нэг заалныхаа хаалгыг тэр чигээр нь дэлгжжд ажиллаж байна. Норсон даавуунуудаа угаах, дэлгэх, хатаах, ариутгах, индүүдэх гээд хэд хоног завгүй ажиллацгааж. Харин одоо үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлсэн нь энэ. Наад талд нь агуулах хэсэгт худалдааны ажилтнууд даавуу, хэрэглэлийг хямдралтай үнээр зарж, үйлчлүүлэгч ч олон байлаа.
Д.Гантөмөр: Энэ ганц манай асуудал биш, 64 айлын хувь заяа

"Экомүүн" ХХК-ийн захирал Д.Гантөмөртэй ярилцлаа.
-Та компани танилцуулаач?
-Манайх 2010 онд байгуулагдсан. Ор хөнжлийн даавуу, гудас, хөнжил үйлдвэрлэдэг. 15 ажилтантай. 2011 онд 300 м.кв хэмжээтэй энэ байрыг худалдан авсан.
-Хэзээний үерээр үйлдвэр тань ийм болчхов?
-Долоодугаар сарын 23-нд орсон борооноор ийм болчихлоо. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 86 мм хур тунадас орсон тодорхойлолт хийж өгсөн. Тэр өдөр Ням гараг байсан учраас гадуур явсан. 16 цагт бороо орж эхэлсэн. Манайх ар талаасаа битүү учраас бороо орно гэж огт бодоогүй. Гэтэл шал цөмрөөд ус битүү урсаж байсан. 300 м.кв талбайгаас үйлдвэрлэл явуулдаг 180 м.кв нь доошоо цөмөрчихсөн. Гүн хэсэгтээ 70 см хүрсэн. Үлдсэн 120 м.кв зүгээр гэсэн үг биш. Бас ганцхан манай компанийн асуудал биш, 64 айлын хувь заяа яригдаж байна. Байр яг энэ хэмжээгээр доошоогоо суулт өгч байгаа.

-Усанд автсан шалтгаан нь…?
-Олон шалтгаантай. Нэгдүгээрт, анхнаасаа энэ барилга маш чанаргүй баригджээ. Суурь муутай стандарт бус баригдсан нь илт байна. Хоёрдугаарт, энэ барилгын хана бас стандарт бус байна. Хажуу талын усны хаялгуудаар явж байгаа ус энэ ханаар зүгээр л нүхтэй юмшиг нэвчиж, урсаж орж ирсэн. Гуравдугаарт, энэ орчин өөрөө ус зайлуулагчгүй, замын брожургүй. Ноднин жил гэмтлийн урдуур явсан энэ замыг барихдаа хуучин зам дээр нь давхарлаж хийсэн нь энэ байрны суурийн хэмжээнээс өндөр болсон. Өмнө нь суурийн хэмжээ замаас өндөр байсан учраас ус тогтдог ч арай ч ингээд ороод ирж байсангүй.
-Үүсээд байгаа нөхцөл байдал нь?
-Та нарын нүдэнд шал цөмөрсөн, хана ус нэвчсэн, үнэр танар бол аймаар байгаа. Гэтэл үүнээс аймаар зүйл нь энэ байр доогуураа хөндий болчихсон. Анх хажуу талын хойшоо харсан цонхтой граж усаар дүүрээд манайх руу хөрсөн доогуураа орж ирсэн. Тэгэхээр суурь нь хөндий гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Мөн энэ байр бүр сууриараа усанд идэгдээд хаа сайгүй завсар гарсан. Одоо ингээд жаахан бороо ороход ханаараа ч, сууриараа ч ус орж байна. Доогуураа ухагдаад усанд идэгдээд хөрсний гулгалт шиг урсах эрсдэл бий болоод байна. Уг нь бол барилгын суурь хэсгийн уулын чулуу асгаад тэрийгээ хэд дахин индүүдэж нягтаршуулаад дараа нь арматураар хүчитгэж, бетан цутгах ёстой гэтэл энэ байрны доогуур сул шороо урсаж байгаа нь үнэхээр эрсдэлтэй байна.

-Та анх ашиглалтад ороход нь авсан гэсэн. Тэр үедээ анзаарч харж байв уу?
-Энэ байрыг улсын комисс хүлээж авахгүй 1-2 жил болсон. Тэгээд комисс хүлээгээд авчихлаа гэхээр л худалдаад авсан. Хүн чинь тухайн үед огт юм боддоггүй, барилгын зураг төсөл харж ойлгож авах ч ухаан байдаггүй юм байна. Хамгийн гол нь улсын комиссс авчихсан гэхээр л иттэдэг юм байна. Гэтэл ийм суурьгүй байрыг хүлээгээд авчихсан байна шүү дээ.
-Танайх энэ үерийн улмаас хэр хохирол амсав. Хохирлоо тогтоолгосон уу?
-Үерийн өмнө манайх материалаа татсан байсан. 13 боодол даавуу усанд орсон. 180 м.кв талбай цөмөрч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бэлэн бүтээгдэхүүнүүд усанд норсон. Норсон даавуунаадаа хатаагаад, угаагаад, хямдруулаад зарж байна. Яг одоогоор үүссэн бодит хохирол бол 80 сая төгрөг. Бусад эрсдэл, асуудлаа тооцохгүйгээр гарсан хохирол энэ.
Үйл ажиллагаагаа зогсоож болохгүй учраас ийм орчинд ажиллаж байна. Мнай компани 100 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Сарын 13 сая төгрөг өгдөг. Ийм байдалд орчихлоо гээд банкдаа хандсан ч зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн. Тийм учраас ингээд хамаг юмаа дэлгээд ажиллаж байна даа. Анх үерийн дараа онцгой комисс, дүүргийн засаг дарга, холбогдох албаныхан ирсэн. Бид нар ч холбогдох бүх газар хүсэлт энэ тэрээ өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч хариу алга. Бид нар дур мэдэн засвар хийх боломжгүй. Мэргэжлийн байгууллагаас албан бичгээр зааварчилгаа авмаар байна. Ерөөсөө энэ хавийг цогцоор нь шийдэхгүй бол ганц компани засвар хийгээд шийдэгдэх асуудал биш юмаа.
-Ажилчид тань эрвийж дэрвийхээрээ л ажиллаж байх шиг байна даа?
-Манайх цэцэрлэгийн ор, дэрний даавуу, хөнжил, гудас нийлүүлдэг. Бас манай бүтээгдэхүүнийг авч зардаг харилцагч компаниуд байдаг. Тэгэхээр зогсох боломжгүй л байна. Дээрээс нь зээлтэй. Тийм учраас хэчнээн тухгүй чийгтэй орчинд байгаа ч хаалгануудаа онгойлгоод хатаах зорилготой ажиллаж байна. Хэвийн ажиллах боломжгүй ч ажиллахаас өөр арга алга.
-Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад юуг хэлмээр байна?
-Байрны нөхцөл байдлыг холбогдох газрууд үзээд, дүгнэлт гаргаад өгөөч. Цаашид энд хүн амьдарч болох эсэхийг мэдмээр байна. Хананаас нь ус нэвчээд, доогуураа хөрс нь угаагдчихсан учраас яаралтай л арга хэмжээ авахгүй бол эрсдэлтэй. Бид хүчитгэе гэхэд төсвийг нь дийлэхгүй. Шийд гарчихвал түрээсийн байр олж, нүүмээр байгаа юм. Нэг газар засаад нэмэргүй учраас цогцоор нь шийдэхгүй бол ахиад л урсана.

50А, 50В энэ хоёр байранд нөхцөл байдал яг ижил хүндэрчээ. Доод давхарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд бүгд ийм байдалд орж. Гэхдээ орон сууцны суурь ингэж усанд идэгдэж, нэмээд ус орсоор байгаа нь зөвхөн эдгээр ААН-ийн асуудал биш, эл байранд оршин суугч бүрийн хувьд эрсдэл үүдэнд нь иржээ. Долоодугаар сарын 23-наас хойш энд дүүрэг, нийслэлийн холбогдох албаныхан ирж нөхцөл байдалтай танилцсан ч өнөөг хүртэл ямар ч хариу өгсөнгүй. Зарим нэг холбогдох албан тушаалтнууд нь утсаа авахаа байсан гэж тэд ярилаа.
Үерийн эрсдэл орсон ч банкны зээлээ төлөхөөр "Экомүүн" компанийнхан хүндрэлтэй, хэцүүхэн нөхцөлд ийн ажиллаж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ олон хүний амьдр�##� шүүхд хүлээж авсан комисс компанийг нь ол
Тухайн үед хүлээж авсан улсын комисс, мэргэжлийн хян�##�тынхан одоо шээс нь гоожиж байгаа, шууд шүүхэд өг, барилга барьсан компани дахин хаана үйл ажиллагаа явуулж иргэдийг мэхэлж баяжиж байгааг тодруулж хатуу арга хэмжээ авч, олон нийтэд мэдэгдэх хэрэгтэй.Төр энэ дээр ядаж ажиллаад өг.
Одоо тэгээд газар хөдлөх эрсдэл нүүрлээд байгаа энэ үед эртхэн наад байрнаасаа холдсон дээр. Хохирлоо яаж барагдуулах т�##� дээр бол сайн өмгөөлөгч олж зөвлөлгөө авсан нь ононо.
Энэ байрыг улсын комисс хүлээж авахгүй 1-2 жил болсон гэхээр л угаасаа ойлгомжтой байна л даа. Нөхдүүд бол мэдэж байсан байна. Харин хэдэн төгрөгийн авилг�##�аар улсын комисс хүлээгээд авчихав даа.
Хүлээн авсан х өгсөн нөхдүүдийг тооц наад барилга чинь нурахад бэлэн бна айл өрхүүдийг шилжүүлж барисан хүлээн авсан нөхдүүдийг оруул ?????
Хүлээж авсан улсын хулхи комисс,хулхи барилга барьсан компани 2-г АТГ-д өг
Улсын комиссын зарим хүлээж авахгүй гэсэн байх. Дээгүүр томд нь том хаяад дарамтан дор гарын үсэг зурсан байх
Даавууны өөдөсөө 6500гаар зардаг бузарын шун�##�тай газар бгамдаа эсгийнийй өөдөс ч зарна худ�##�дагч охиноос бусад нь ааш муутай ярваганасан заваан газар даа
Ийм муухай орчинд үйлдвэрлэсэн ор, хөнжлийн даавууг авч болохгүй шдээ, тэгээд бүр цэцэрлэгт нийлүүлдэг юм бн
Харин тийм. Одоо энэ хөгц чийг болсон даавуугаараа хүүхдийн ор хөнжлийн даавуу хийж байгаа юм байх даа.
Комисс гэж ямар хор найруулагчдын маф гээч авсан авилга хувааж иддэг аймаар хулгай луйвар д�##�д явагдаад бна баяжиж аваад гадөадруу зугтсаан
Өвөл болохоор чийгтэй байшин тас хөлдөөд үйл ажиллагаа явуулахад хэцүү болно.Эртхэн аргаа бодсон дээр дээ
Наад барилгын эзэн барилгаас нт хариуцлага тооцуулаач. улс яах юм. ойлгомжтой зүйл дээр.
Күэ одоо дүүрэг болон шат шатны байгууллагууд нь арга хэмжээ аваач ээ ??? Ингэж байгаад дараа дараагийн хүчтэй аадраас болж байраараа унах асууд�##� яригдаад эхэлсэн юм байна ш дээ. АН-ын Оюунгэрэл Сумкатай шүүхдээд /үерийн д�##�ангийн асуудлаар / ӨЧИГДӨР оюунгэрэл СУМКАГААС АМЫГ НЬ АСУУГААД ЛАЙВ ХИЙЖ БАЙСАН ДАА. Өнөөдөр СУМКА амь �##�дсан иргэдэд 2 өрөө байр өгөөд сууж байна гэдэг ёстой үнэн дампуу төр байна аа. Идэж ууж ханасан бол одоо наад усан толгойнуудаа цэнэглээд өгөөч. түй чёрт!!
Бичгээр шуудангаар бат�##�гаатай захиа явуул. Тэгэхдээ хуулбар. Шуудангийн бат�##�гааны баримт зэргээ зургийг нь авч хадг�##�ах хэрэгтэй. Бичгээр харилцв�##� шүүхдэхэд баримт болно. 2. Наад байшин чинь нурна. Наад айлууд чинь дарагдаж үхэх том эрсдэлд байна. Суурийн давхар ингэхээр нурж л таарна. Улсын комисс гэж г�##�зуу газар байна. Монголд байшин барьж эхлэх цагаас нь очиж харж байхгүй бол осолтой байдаг зөндөө жишээ байна.
Дулаан байгаа дээр байр түрээслээд эртхэн наад байрнаасаа нүү.Сэрүү орчвол б�##�рана шүү
Бас л авилга. Барьсан компани, зөвшөөрсөн комиссыг шүүхэд өгч олон түмнийг газар хөдлөлт болоод бусад гамшгаас аврах хэрэгтэй юм бна.
Үерийн бохир усанд норсон даавууг угахж индүүдэж хатаагаад цэцэрлэгийн хүүхдийн ор хөнжлийн даавуу оёно гэж юу гэсэн үг вэ. Арай л мөнгө цагаан, нүд улаан уу үгүй юу?
Зочин
2023-08-07 09:18
Тухайн үед хүлээж авсан улсын комисс, мэргэжлийн хян�##�тынхан одоо шээс нь гоожиж байгаа, шууд шүүхэд өг, барилга барьсан компани дахин хаана үйл ажиллагаа явуулж иргэдийг мэхэлж баяжиж байгааг тодруулж хатуу арга хэмжээ авч, олон нийтэд мэдэгдэх хэрэгтэй.Төр энэ дээр ядаж ажиллаад өг.
Ohin n yumu ber n yumu zaluu hun bj hudlaa yaridg eruul uwchtei n medegdehgu sonin hun bsn end tend baahan hund ajil tuwug udaad hudlaa yariad bdgin ter ohinoo harj bmar yum hunii ajild tuwug udaad bhar uursdiin ajil chin yaj buteh yum be
Улсын комисс хүлээж авахгүй 2 жил болсон байранд ордог буруу барьсан компани нь хүлээлгэж өгсөн болоод с�##�ах гэж муу бүхнийг хийгээ биз гол буруутан нь барилга барьсан компани одоо ч авлига хорооллыг буулгахгүй гээд элдэв юм бичиж л байна хэдэн жилийн дараа барьсан компани буруутан биш төрийн �##�бан хаагч буруутан болох юм байна
Хариуцлага гэдэг юм үгүй болж тэр чигээрээ авилгад идэгдэж, хууль хэрэгжихээ байсан.
Ulsiin comissiinhniig chutgur avaad avaasai.
Audit ugaasaa duliireed sohrood udaj bgaa
Hariutslaga tootsdoggui tur zasag olon jil avch yavj bgaadoo MAN, AN 2 oos l tatgalzah heregtei bgaan tegvel niigem tsevershij ERUUL bolno shiu
Яанаа төрийн �##�ба ажлаа олигтой хиймээр бна. Ард түмнээ арай л дэндүү доромжилж бна. Ямар их хөдөлмөрөөр хэдэн цаас олдог билээ дээ.