Үерт өртсөн 280 айлын 5 саяыг дүүрэг бүсээ чангалж байж өгсөн гэв

Үерт өртсөн айлуудад таван сая олгох талаар Баянзүрх дүүргээс тайлбар мэдээлэл өглөө.
Баянзүрх дүүргийн 21,27,29 дүгээр хороонд үерийн улмаас хохирсон иргэдэд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх саналыг дүүргийн ИТХ хуралдан дэмжиж, шийдвэрлэлээ.
Энэ шийдвэр ирээдүйд сайн, муугаар яригдана. Цахим орчинд ч иргэд, олон нийт эхнээсээ яагаад 43-р хороо, Натурын үерийн далан, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй юм. Яагаад аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэхгүй байгаа юм. Сонгууль дөхсөн халамж үзүүллээ. Дахиад бороо орвол 5 сая төгрөг өгөх үү гэх мэт асуултыг асууж байна. Үүнд тайлбар хэлэх нь,
- Хүн автомашингүй, аж ахуйн нэгж тодорхой хохирсон ч орон байртай, эрүүл саруул ухаантай бол тодорхой ажил эрхлэх бүрэн боломжтой. Харин 21,27,29 дүгээр хорооны иргэдийн тухайд амьдралын наад захын хэрэгцээ болох орон гэрээ үер усанд алдсан учраас бид амьдралын анхдагч хэрэгцээг нь бүрдүүлж өгөх зорилгоор зах зээлийн ханшаа тооцож 5 сая төгрөгийн тусламж үзүүлэхийг шийдвэрлэсэн юм.
- Яалт ч үгүй Натур орчим, Сэлбэ голын үерийн далан сэтэрч, байрны Б1 давхрууд усанд автаж, аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ асуудлыг дүүргийн зүгээс шийдэж даланг засварлаж, аж ахуйн нэгжүүдэд нөхөн төлбөр өгье гэвэл манай дүүргийн 20 жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгууалтын төсвийг хэмнээд ч хүрэхгүй юм. Иймд энэ асуудлыг дүүргийн ИТХ-аас дүүргээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж байгаа. Эхнээсээ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын зүгээс асуудлыг тавьж, 43-р хороог "ЖИШИГ ХОРОО" болгон хөгжүүлэх, Сэлбэ голыг "Сэлбэ сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд далан засварлах зэрэг ажлыг эхлүүлж, эхнээсээ бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа гэсэн сайхан мэдээг сонссон.
Баянзүрх дүүргийн тухайд бид дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхой зардлуудыг танаж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлыг танаж, нэг үгээр дахин бүсээ чангалж 21,27,29-р хорооны 280 өрх бүрд 5 сая төгрөг олгох асуудлыг шийдвэрлэж байгаа гэдгийг онцлоё.
Эцэст нь хэлэхэд тухайн орчимд дахин бороо ороход үерт автах эрсдэлтэй 282 өрх байна. Эдгээр өрхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 1000 га газарт нүүлгэх ажлыг зохион байгуулж байгаа. Иргэд та бүхэн өөрийн хорооны газар зохион байгуулагчтай холбогдож нүүлгэн шилжүүлэх боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
pdanuud yamar aild ni 5saya, yamar ailuudad ni bair ogood bgaa yum ve
Үер болоогүй бол 1400000000 төгрөгийг чимээгүй идэх байжээ
1400000000 төгрөг гаргаад цаана нь идэх юм үлдэх байнаа. Ханг�##�ттай
Одоо тэнд нүүж очивол боломж бна уу!