Нийгэм мэдээ
Оюутнууд ЭМД-аа бүрэн төлж байж, үзлэгт хамрагдана
2023-2024 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БШУ-ы сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу Их, дээд сургуулийн оюутнууд заавал ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.
Хэрэв тухайн оюутан 19 нас хүрснээсээ хойш ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөөгүй бол аливаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттай хамрагдах боломжгүй юм.
ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ /жилээр/:
- 2019 онд 38,400 ₮
- 2020-2022 онд тус тус 50,400 ₮
2023 оны хувьд сарын 5500, жилийн 66,000 мянган төгрөг болж нэмэгджээ.
Та болон таны хүүхэд их, дээд сургуульд шинээр болон дэвшин суралцаж байгаа бол ЭМД-ын шимтгэлийг нь төлсөн эсэхийг нягталж “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад хамагдахыг ЭМЯ-наас уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМД ыг бүрэн төлнө гэж юу байх вэ.Сүүлийн 2-3 сарын мөнгө төллөхдөө.Идэх хоолгүй ажил төрөлгүй үнийн өсөлтөд дарлуулсан иргэдийг бүү ТАМЛААЧ