НийгмийнНИЙГЭМ

Цээл сумын ЗДТГ: Нэгдүгээр хавьтлын таван хүний биеийн байдал хэвийн

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өчигдөр /2023.08.30/ 10-11 цагийн орчимд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Цээл сумаас 50 км-ийн зайд орших Дэрстэй багийн иргэн, 15 настай хүү энэ сарын 21-ний өдөр тарвага агнаж, гэртээ авчран наймуулаа идсэн гэх өгүүлэмжтэй байх тул тарваган тахал байж болзошгүй хэмээн үзсэн. Улмаар ойрын хавьтагч 16 хүнээс шинжилгээ авч, хөл хорио тогтоогоод байгаа юм байна.

Энэ тухай Цээл сумын ЗДТГ-ын ажилтнаас тодруулсан юм.

Ингэхэд “15 настай хүүгийн нэгдүгээр хавьтал болох таван хүнийг гэр бариад тусгаарласан. Байнгын хяналтад байлгаж байна. Одоогийн байдлаар тэдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Нас барсан хүүхдийн задлан шинжилгээний хариу хараахан гараагүй. Өчигдөр оройны 10 цаг 35 минутад Говь-Алтай аймгаас Улаанбаатар луу явуулсан. 24 цагийн дараа ПСР, 48 цагийн дараа эцсийн шинжилгээний хариу гарна. Сумын төв рүү орох, гарах хөдөлгөөнийг хориод байна” гэлээ.

Нэмэлтээр мэдээлэхэд, Цээл сумын төвөөс 50 км зайд Дэрстэй багийн нутаг дэвсгэр Хүн толгойт гэх газар эл харамсалтай явдал болжээ. Талийгаач долоо хоногийн өмнө тарваганы мах идсэн гэх мэдээллийг эргэн тойрны хүмүүс нь хэлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2023 12:22

Tarvaga idexgui bol uxlee uy s#amuudaa!!

Холбоотой мэдээ

Back to top button