Хүчирхийллийн хэрэг нь царцсан Д.Сүндий авлигын ялынхаа магадлангаар суллагдана

“Неткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий авлигын хэргээр өдгөө Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа билээ.
Тэгвэл түүний магадланд орох боломж энэ есдүгээр сард нээгдэх юм. Чингэвэл 36 сарын ял сонссон Д.Сүндий 21 сар бүрэн хоригдоод суллагдана гэсэн үг.
2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хоригдоод өдгөө 22 дах сарынхаа нүүрийг үзэж байна.
-Хүчирхийллийн хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн ч авлигын хэргээр шүүх ял оноосон-
Д.Сүндийгийн хувьд: эхнэр Н.Ундрахын биед халдан хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүчирхийллийн эл хэргээ хаалгахын тулд тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт тав болон арван сая төгрөгийн хахууль өгсөн. Ингэхдээ компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан хувааж өгсөн нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож байв. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан гэгддэг. Улмаар хүчирхийллийн биш авлигын хэрэгтээ УДШ-ээс гурван жилийн хорих ял сонссон юм.
Эхнэр Н.Ундрах нь Д.Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн баримт 2020 онд дэлгэгдэж байв. Улмаар “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санааны биеийн хүчирхийлэлд өртөж дарамтад амьдарч байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгөх”-ийг хүсэн 2019 гуравдугаар 25-нд өргөдөл гаргаж байжээ.
Өргөдлийн дагуу зургаа хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлийг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан байна. Гэвч Д.Сүндий компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан дээрх цагдаа нар авлига өгсөн билээ.
Ингээд хүчирхийллийн биш авлигын хэргээрээ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял сонссон.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан сар хорих ял болгон бууруулсан байдаг.
УДШ анхан шатны шүүхийн гурван жилийн ялыг хэвээр үлдээсэн.
-Магадлангаар суллуулахаар хөөцөлдөгсөд-
Энэ есдүгээр сард магадланд орох боломжит хугацаа болуут, суллуулахыг тодорхой хүмүүс өнгөрөгч дөрөвдүгээр сараас хөөцөлдөж эхэлсэн тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, хууль хүчний байгууллагын алба хаагчид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтан хөөцөлдөж байв.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан хөөцөлдөж байв.
ШШГЕГ-т нөлөөлөх оролдлого хийх замаар эл ажиллагааг гардан гүйцэтгэж, эл газрын эрх бүхий албан тушаалтнууд руу утас цохьсон тухай сураг байсан.
Хоёрдугаарт, цагдаагийн хоёр албан тушаалтан хөөцөлдөж байгаа аж.
Тэд магадланд гаргаж болох хамаарал бүхий хуулийн субьект болон хуулийн байгууллагуудаар гүйцэтгэх ажлуудыг хийж буй гэгдэж байна.
Гуравдугаарт, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл.
Тэрбээр Дорноговь аймагт ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлдэг, "Нет капитал"-ын харъяат нэгэн.
#1: Д.Сүндийг магадлангаар суллуулахаар цагдаагийн дарга нар болон ЕТГ-ын албан тушаалтан хөөцөлдөж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

#2: Д.Сүндийгийн хүчирхийллийн хэрэг хэрхэн авлигынх болж хувирсан түүх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарч ирээд эхнэрээ зодох байх даа
Эхнэрээ гудманд гаргачхаа биз дээ
чи хориуллаа гээд эхнэрээ балбана даа. эхнэр нь болгоомжтой бай
Хийсэн хэрэгтээ ялаа эдлээд гарч ирэх нь хэнд хамаа байна. Өөр гоё юм бичилдээ. Ганцаараа сонин юм бичих юм
Энэ хүний эхнэрийн цагдаад өгсөн өргөдөл а лдагдаж, нууцла лыг цагдаагийн газар хадга лж чада лгүй олон нийтэд цацагдсанаас болж олон хүн хүчирхийлэлд өртсөн ч өргөдөл нь ил гарахаас айж цагдаагас тусламж хүсэлгүй хохирсон байх. Хэдийгээр цагдаа дуудах зориг нь байсан ч мэдээлийн аюулгүй байдал байхгүйг энэ тохиолдлоор л харцгаасан.
Сүндий 2024 онд дэвших юм уу