Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин дайны дундуур Батлан хамгаалахын сайдаа өөрчлөх болов

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт /2023.09.03/ мэдэгдэл хийхдээ Батлан хамгаалах яамны сайдаа огцруулж, өөр хүн томилно гэсэн байна. Энэ үйл явдал нь дайн эхэлснээс хойш Украины батлан хамгаалахын салбарт гарсан хамгийн том өөрчлөлт болох юм.

Зеленський ард түмэндээ зориулж орой болгон хийдэг мэдэгдэлдээ Батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг ажлаас нь чөлөөлнө гэжээ.Түүний оронд өмч хувьчлалын сангийн тэргүүн Рустем Умеровыг томилох хүсэлтийг Парламентад өгнө хэмээсэн байна. Резников 2021 оны арван нэгдүгээр сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Түүний тусламжтай Украины арми барууны орнуудаас олон тэрбум ам.долларын цэргийн тусламж авч чадсан билээ.

Гэвч түүний удирдаж буй яамыг тойрсон авлигын хэрэг их сонсогдох болж, Резников үүнийг өөрийг нь харлуулах гэсэн ажил гэж мэдэгдсэн юм. Ийм учраас Зеленський улсдаа явуулж буй авлигын эсрэг тэмцлийн хүрээнд түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Киев Европын холбоонд элсэх хүсэлт гаргаснаас хойш украинчууд авлигын асуудлыг их шүүмжлэх болсон юм.

Хэдийгээр Резников яамд нь гарч буй авлига болон эрх мэдлээ урвуулан ашиглах хэрэгт холбоогүй ч гэсэн зарим тоймчид түүнийг улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж шүүмжилжээ. Өнгөрсөн сард Украины нэгэн хэвлэл Батлан хамгаалах яам армид өвлийн хувцас худалдаж авахдаа хахууль авсан гэж буруутгасан байна. Резников эдгээр мэдээллийн эсрэг мэдэгдэл хийхдээ өөрийгөө ямар нэгэн гэм буруугүй, нэр хүнд харлуулах ажлын бай боллоо гэсэн аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 10:45

Угаасаа явахгүй болсоншдээ фашизмын троллудаа

Холбоотой мэдээ

Back to top button