ОХУ-ын дрон НАТО-гийн гишүүн орны нутаг руу нэвтэрсэн үү

Даваа гарагт /2023.09.04/ Оросын арми Дунай мөрний ойролцоох Украины боомтод дроноор агаарын цохилт өгсөн. Энэ халдлагын үеэр Оросын дрон НАТО-гийн гишүүн орон Румыны газар нутаг руу нэвтрээд, дэлбэрч сүйрсэн гэж Украин мэдээлсэн юм.
Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч Олег Николенко “Украины улсын хил хамгаалах албаны мэдээлснээр, өнгөрсөн шөнө Измайл боомтын ойролцоо Орос дроноор агаарын цохилт өгсөн. Энэ үеэр зарим дронууд Румыны нутаг дэвсгэрт унаж, дэлбэрсэн. Оросын терроризм нь Украины аюулгүй байдалд заналхийлж. Үүнээс гадна хөрш улсууд, тэр дундаа НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдалд асар их аюул заналхийлж байгаагийн бас нэгэн баталгаа энэ юм” гэж бичсэн байна.
Тэгвэл үүний талаар Румыны Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ Оросын дрон газар нутагт нь нэвтрээгүй хэмээжээ. Үүнтэй ижил хэрэг өмнө нь гарч байсан. Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард Польш улсад пуужин унасны улмаас хоёр хүн нас барсан.
Эхэндээ тус пуужинг ОХУ харвасан гэж мэдээлж байсан юм. Гэхдээ НАТО-гийн холбоотнууд хэргийг шалгаж үзсэний дараа Украины арми агаарын довтолгооноос хамгаалах пуужингаа алдаж харвасны улмаас осол гарсан гэж үзжээ. НАТО-гийн гишүүн орны аль нэг рүү нь дайрвал холбоотнууд бүгд хариу цохилт өгөх хуультай. Ийм учраас ОХУ холбооны аль нэг улс руу алдаж пуужин харвах нь дэлхийн хэмжээний дайн үүсэх аюултай юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАТО- ийн нутаг дэвсгэр рүү Укриан удаа дараа нэвтрээд байхад яагаад хариу цохилтыг НАТО Укрианд өгөхгүй байна.
УКРНАЦИСТУУД өөрсдөө пуужин �##�ддаг.Одоо дроноо �##�дчихаад орос гэж мэлзэж байхаас тоохгүй хохолууд шүү дээ
Өө наад дрон чинь натогийн өөрийнх нь дрон байна шүүдээ.