Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 28 дахь жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгажээ.

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан бурхан шашинтны төвГандантэгчинлэн хийдэд буяны ном хурж, Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ийн Түүх” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэнэ.
ЭХ СУРВАЛЖ: НИТХ-ЫН ХМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөж аав өвөө төрөл садангаа дурсан нулмис дуслуулж байсан МАНн хөгшчүүд хэд хоног хэдэн сарын дараа талбай дээр болж байгаа цуглаанд оролцон .. ус гүйж гал нь буурсан нүдэндээ уур хилэнгийн гал цахилзуулан хахирган сөөнгө хоолойгоор Ардчилалынханыгболон Элбэгдорж Батүүлийг цаазал дүүжил хороо гэх мэтээр салагнан хашгирч байдаг гэлүү
iimerhuu hiirhuu munhag alban tushaald durtai humuus ene nugeltei genotsediig hiisen baidag daraan tedniig negiigch uldeelgui ustgasan baidag enen orosuud gerchiig ustgaj bui helber yum harin nohon hangaltaar garch irsen humuus amid uldsen baidag dahij iim yum buu uzegd
хэлмэгдэл гээч нь харьцангуй ойлголт , хэрвээ японд урваж болзошгүй гаруудаас урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгээгүй бол 1939онд ЯЛАЛТ байгуулахад ар талд маш хүнд нөхцөл үүсэх байсан , маш их Хохирол үзэх байлаа , ер нь ТУСГААР ТОГТНОЛ юугаар ч ҮНЭЛЭШГҮЙ ,үүнийг ОРОС ОРОН Монголд "авч" өгсөн , Монгол өмнө ч , одоо ч өөрийгөө ХАМГААЛАХ ямарч чадваргүй [- 1) -хүн хүч 2) -санхүү 3)-зэр зэвсэг -аль нь ч байхгүй ] , ОРОС ОРОН хамгаалж ирсэн , ХАМГААЛЖ байгаа