Тойрогсод: Ерөнхий сайд "бахардаж", Х.Баттулга өнгө засч, Л.Гантөмөр, Т.Доржханд нар үл үнэлэгдэв

Одоо л яг тойрдог цикл үе нь л дээ. МАН, ХҮН, АН-ынхан 2024 оны төсвийн өмнө орон нутгуудаар тойрч, иргэдийн санаа бодлыг шиншинэ мэдэхийг энэ саруудад чухалчлав. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга 21 аймгаараа тойрч байна.
Энэ тойролт нь иргэдийн уулзалт нэртэй ч үнэндээ намын дарга нар тойрог хуваарилах мэдрэмжээ өөрийн гар, нүдээр тэмтэрч, "Боломжит дүрүүд чухам хэн байвал зүгээр вэ" гэдгээ түншиж яваа хэлбэр юм.
МАН-ын хувьд, тойрогт ахмад гишүүдээ явуулж, жагсаалтын дэсээ харьцангуй шинэлэг байлгана гэдэг мессежээ нэлээд эрт илэрхийлсэн.
Тухайлбал, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар зэрэг аж ахуйн байдлаар тойргоо сайн авч явдаг гишүүдэд мандат олгож, бодлогын асуудал ярьдаг, цагаан гартайвтар, гэхдээ Л.Оюун-Эрдэнэд цаашдаа хань болохоор залуусыг жагсаалтад "бэмбийлгэх" хувилбараа хэр нийцэх нь үү гэдгийг МАН-ын дарга энэ өдрүүдэд хамгийн сайн бодож, харж байх зураглалтай.
Тэрбээр 21 аймаг тойрох ажил дээрээ улс төрийн агуулгуудаа тайлбарлаж, ойлгогдох гэсэн менеж хийж яваа. Энэ нь нүүрсний болоод Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийнхны хэргийг шүүхээр шийдүүлэхийн өмнө шүүхийг олны хараанд оруулах тактик гэж харагдаж байгаа. "Шүүх рүү хэт дайрлаа" гэсэн шүүмжлэлийг тэр зориудаар ингэж үүсгэв.
Л.Оюун-Эрдэнийн энэ байдал гэвч баахан ядарсан, бахардсан, тулсан хүний дүр төрхтэй байгаа бол эсрэгээрээ Х.Баттулга монголчуудын туг сүлдний бэлгэдэл ярьж, өнгө жавхаатай явна. Ерөөс У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын олон нийтэд төрүүлдэг сэтгэгдэл хэсэгтээ л ийм сайн байхаар хэв шинжтэй бөгөөд Т.Доржханд, Л.Гантөмөр нарыг тийн хүлээж автлаа эсрэгээрээ нэлээд хугацаа орохоор уур амьсгал тэднийг дагав.
Намын даргын улс төрийн эрх мэдлээ сайн дураараа С.Баярцогтод шилжүүлж, шүдгүй арслан лугаа болсон Л.Гантөмөрийн рейтинг сүүлийн саруудад байнга унасан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь БЗС-гийн асуудлаар хэт гүлдгэр, ичих эмээх ёс суртахуунгүй байсантай нь холбоотой гэх дүгнэлт гарч, өөрөө ч үүнд баахан бууж өгсөн гэх. Фракциудын төлөөлөл багтааж, 15 дэд даргатай болсон АН-ын дарга нам доторх МоАХ бүлэглэлийн тэргүүн Х.Баттулгаасаа асар муу сэтгэгдэл төрүүлэлттэй орон нутгуудаар яваа нь тус намын эзмэг асуудлын нэг болов.
Нөгөө талд одоогийн олон нийтэд итгэл төрүүлж буй Л.Оюун-Эрдэнийн байдалтай мөн л Л.Гантөмөр, Т.Доржханд нар харьцуулагдаж, "Худлаа гарууд" үнэлгээ авсаар байгаа нь анхаарал татна.
Мэтгэлцээнд суурилсан парламент бүрдүүлнэ, олон намын тогтолцоог бий болгоно гэж ил ярьдаг ч үнэндээ улс төрийн намууд роль дүр болсон лидергүй, гэр бүлийн ба найз нөхдийн сүлжээн дэх ТББ-уудын хэмжээнд буй нь асуудал дагуулсаар байгаа юм. Нэг нам найман жил засаглаж буй энэ үед тэднийг орон нутгийн иргэд улам л бүдэг бадгаар мэдэх болж, эргэж тойрсон уулзалтууд нь хүндлэл муутайхан орчинд өрнөж байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гантөмөр эхэлж, хүргэн охиноо зөв хүмүүс болгомоор, үнэн сонин араншинтай хүүхдүүдээ удирдаж чадахгүй байж, юун улс орон, төр засгийг эмхэлж цэгцэлж удирдах вэ дээ. БЗсангаас �##�бан туша�##�аа ашиглаж авсан зээлээ төлсөн үү, ярвайсан их зантай хүмүүсийг харахаар ой гутдаг болсон шүү, ард түмэн та нарт дүнгээ тавих цаг ирсээн. МАН-н ярвагар Багабандийн нөгөө т�##� шиг хүн ш дээ.
Жонхуу-Данхын фракцаас бага ч болсон с�##�ж байв�##� хонгилын үзүүрт гэрэл асч байгаа нь тэр. Ийм мулгуу хүн ерөнхий сайд хийх гэж дээ үхсэн нохойн оцгор
баттулга мах шарж хүн цуглуулж толгойгоо өндийлгөсөөр шургасаар явна
Ха ха энэ хулгайч луйварчидын цаг нь дууссан. Ичихгүй өлөн царайлаад энэ тэнд жүжиг тавиад үр дүн гарлаа юу
Баттулгыг дөвийгөх гэсэн оролдлого гэж харагдаж байна.