Өнөө шөнө Баян-Өлгий болон Ховд аймгуудын нутгаар их хэмжээний цас орно. Түүнчлэн өнөө, маргаашдаа цочир хүйтрэлт үргэлжлэх тул иргэд та бүхэн болон малчин, тариаланч та бүхэн,
- Ил задгай хүнсний ногоо хайрагдахаас сэргийлж, ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах
- Тариа, ногоо цасанд дарагдах тул таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих бэлтгэл хангах
- Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.