ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын төсөв 2024: Сонгуульд 72.2 тэрбум төгрөгийг зарцуулна

Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт "Нэг удаагийн арга хэмжээ"-нд нийт 232.7 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

"Нэг удаагийн арга хэмжээ" гэдэгт зургаан үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд,

Нэгт. УИХ, ИТХ-ын сонгууль

Уг арга хэмжээнд ирэх жил нийт 72.2 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцооллоо. Харин орон нутгийн ээлжит сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөв.

Хоёрт. "Парис-2024" зуны олимп

Ирэх жил дэлхий дахины хүлээлтэд байгаа чухал арга хэмжээ бол "Парис-2024" зуны олимпын наадам юм. Тэгвэл уг олимпод оролцох манай улсын шигшээ багийн үйл ажиллагааны зардлыг 22.6 тэрбум төгрөг хэмээн тооцоолжээ.

Гуравт. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговор

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд зориулж 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Дөрөвт. Геологи, хайгуул судалгааны зардал

Ирэх жилийн хувьд 23 төсөл хөтөлбөрийг /Агаарын геофизикийн судалгааны ажил/ шинээр хэрэгжүүлнэ. Уг шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хайгуул, ашиглалтын талбайн хэмжээг 255,066 км.кв-аар нэмэгдүүлэх аж. Үүнд нийт 40 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

Тавд. Цахим бодлогын арга хэмжээ

Бүх нийтийн тотон гарын үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологид суурилсан системийн хөгжүүлэлт зэрэг цахим шилжилт арга хэмжээний зардалд нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Зургаад. Норматив зардал

Төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын норматив зардалд нийт 68.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Холбоотой өмнөх нийтлэлүүдийг доорх холбоосоор орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 6, 2023 12:10

Хайран мөнгө хулгайч нарыг сонгоход зарцуулах нь с өртэй ширтэй л гээд бдаг сонгуульдаа болхоор мөнгөтэй болчдог

Холбоотой мэдээ

Back to top button