НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Ханжоу 2022: Байт харваан төрөлд Б.Отгонболд алт авч, түүх бүтээлээ

"Ханжоу 2022" Азийн наадмын байт харваан төрөлд манай улсын тамирчин, ОУХМ Б.Отгонболд финалд харвалаа.
Тэрбээр эзэн орны тамирчин болох Шианшуо Чи-г 6:2 харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр манай улс Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртээд байна.
Б.Отгонболдын хувьд финалд шалгараад байсан тул хэдийн "Парис 2024" олимпод оролцох эрхээ аваад байсан билээ.
Ташрамд дурдахад, манай улс Азийн наадмаас түүхэндээ анх удаа Байт харваан төрөлд медаль хүртсэн түүхэн явдал боллоо.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Congratulation