"Сүүлийн 5 жилд хүчиндэх 3 хэрэг тутмын 2-т нь хүүхэд хохирсон"

Засгийн газрын өнөөдөр /2023.10.11/-ийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдох ялын талаар хэлэлцлээ. Өмнө нь ялын талаар танилцуулсан бөгөөд энэ нь ноорог байсан гэдгийг онцолсон юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих ёстой гэж хэмээн үзжээ..
Тэрбээр "Өнөөдөр өглөөний байдлаар сүүлийн долоо хоногийн хугацаанд гарсан гэмт хэргийн статистик мэдээллээс харахад гурван төрлийн гэмт хрэгийн гаралт огцом нэмэгджээ. Нэгт, амиа хорлох гэмт хэрэг 55, хүүхдийн эсрэг хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78 хувиар тус тус өссөн байна.
Тиймээс бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангалтгалаа. Үүнд,
Бүх насаар нь ял оногдуулахаар зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жил байсныг 30 жил болгосон.
Мөн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй.
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 20 жил байсныг 25 жил болгоно.
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, тэдний эсрэг үйлдсэн блэгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанд хугацаанаас нь өмнө чөлөөлөхгүй" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр, "Бид уг асуудалд сэтгэл хөөрөл эсвэл нэг удаагийн тохиолдлоор авч үзээгүй. Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна. Нийт тоон мэдээллийг харвал 68 хувь нь хүүхэд хохирсон тохиолдол байна.
Сүүлийн хоёр жилд 432 хүнийг энэ төрлийн /хүчиндэх/ гэмт хэрэгт буруутайд тооцсон. Үүнээс 22.7 хувь буюу 98 нь өмнө ял эдэлж байсан хүмүүс байна. 2021 оны байдлаар 55.6 хувд нь 10-15 жил, 2022 онд 52.04 хувьд 10-15 жилийн хорих ялыг тус тус ногдуулжээ.
Тиймээс бага насны хүүхдийг хүчиндэх хэрэгт холбогдох Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангатгах шаардлагатай гэдгийг харуулсан юм.
2013-2023 оны хооронд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын, 3879 хүн суллагдсан. Үүнээс 52.9 нь хүн алах, 45.4 нь хүчиндэх, 17.3 нь бага насын хүүхдийг хүчиндсэн 1.6 хувь нь авлига албан тушаалын ял эдэлж байсан хүмүүс байна. Мөн уг 3879 хүнээс зургаан хүн дахин гэмт хэрэг үйлджээ.
Магадлангаар гарсан хүмүүсийн 77.5 хувь нь шүүгч, 12.2 нь хорих ялын хугацаа дууссан, 5.6 хувь нь Эрүүгийн хуулийн тэгшитгэл, 2.6 хувь нь өвчний улмаас, 0.9 хувь нь өршөөл, 0.6 нь УДШ-ийн тогтоол, 0.2 хувь нь Ергөнхийлөгчийн зарлигаар суллагдсан" гэлээ.
Тэрбээр ялын бодлогыг чангатгах хуулийн хүрээнд дараах шийдвэр гарсныг мэдээлсэн юм.
Ингэхдээ "Мөн бага насны хүүхдийн эрүүгийн хуульд заасан насыг 14 байсныг 16 болголоо. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого 14-өөс доош насны хүхдүүдтэй ижил болж байна.
Хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хувааж үзлээ. 2015 оны хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэн болон бусад газар хүрсэн, завдалт буюу бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэнтэй адилаар ял шийтгэдэг онцлогтой. Хурьцал үйлдсэн бол хүнд гэмт хэрэг болгож, 1-5 байсныг 2-8 болгосон.
0-14, 14-16, 16-18 насны ангиллаар ялын бодлогыг хуваариллаа. Үүнд,
- 0-14 нас - 12-25 жил хорих эсхүл бүх насаар нь хорих
- 14-16 нас - 8-15 жилийн хорих ял
- 16-18 нас - 5-12 жилийн хорих ял болгож чангатгана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.