СПОРТ

Сагсан бөмбөгийн хөрөнгө оруулагчид дээд лигийн орлогын 25 хувийг өгөхийг шаардлаа

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоонд Багийн эзэд хөрөнгө оруулагчдын холбооноос шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагын агуулга нь сагсан бөмбөгийн дээд лигийн багууд олон жилийн турш багийн эзэн хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр оршин тогтнож өдий хүрсэн. Өнөөдрийг хүртэл сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийн түвшинд гаргахын тулд хөрөнгө мөнгө зарцуулсаар явна. Гэвч зардал огцом өсч, улиралд нэг баг 1-2 тэрбум төгрөг зарцуулж, багийн эздэд эргэн төлөгдөхгүй байгаа нь асуудал үүсгэж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл лигийн тоглолтын борлуулалтын орлогын 30 хувийг МСБХ, 70 хувийг "UG arena" авч, багууд тамирчдад огт хуваарилдаггүй байна. Тиймээс цаашид тоглолтын орлогын 25 хувийг Багийн эзэн хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, тоглолтын шууд дамжуулалт дундуур спонсор байгууллагын сурталчилгааны цаг олгох, мандатын тоог нэмэгдүүлэх зэрэг найман төрлийн шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагын хариуг аравдугаар сарын 25-ны дотор хүлээн авахаа мэдэгдэж, боломжгүй гэж үзвэл цаашид МСБХ-ны зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцохгүй гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zaya
Zaya

Даварцан уран ган ломбард зайлаа

Зочин
Зочин

ЯААГ ЗӨВ САГСЧИНГУУДАА БИТГИЙ ТОГЛО ЭНЭ ТЭНД ХӨӨРХӨН БООЦООТОЙ ҮЗЭЭД АМИА ХИЙГЭЭД ЯВ ТА НАРЫН УРАН ГОЁ ТОГЛОЛТЫГ ҮЗЭХ ГЭЖ САГСАН БӨМБӨГ СОНИРХОГЧИД ХУРАН ЦУГЛАРДАГ ТА НАР ХӨЛС ХҮЧЭЭ УРСГАЖ ЯДАРТЛАА ТОГЛООД УНАХ ШАХСАН АМЬТАД ГЭРТЭЭ ИРЖ БАЙГААШТ БИТГИЙ ОРОЛЦ ЮУН 25 НОВШНУУДААС 70 % АВААЧ ДАВАРЦЫН ЗҮГЭЭР ЭНЭ УЛИРЛЫН ТОГЛОЛТ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ТАМИРЧДЫН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛААД ОРЛОГОО НАРИЙН ТООЦООД ЛАЛАРУУДАД ТАКСИНЫ МӨНГӨ ӨГӨӨД ХӨӨГӨӨД ЯВУУЛ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Спонсорууд байгаагүй бол гудамжиндаа л тогловол их юм болно шүү дээ. Хөрөнгө оруулагчидын холбоо 25%-ийг авна гэдэг байх ёстой зүйл, Дэм дэмэндээ л явж сурцгаах хэрэгтэй. багийн спортыг багаараа л амжилтанд хүргэнэ гэдгийн мартаж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button