НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймагт 18 га талбай шатжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Цагаан тохойн Мухрын ам гэх газар ойн түймэр гарчээ.

Тодруулбал, аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13.20 цагт албаны хүмүүс хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран 10.23-ны өдрийн 13.25 цагт ойн түймрийг цурамд оруулжээ.

Зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button