Тойм, анализ

Хөшигний ард: С.Баярцогт У.Хүрэлсүхэд бүрэн эрхийг нь сунгаж өгөхөөр "амлажээ"

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хачин ойр нөхөрлөж, олон удаагийн уулзалт хийдэг болжээ. Төрийн тэргүүнтэй С.Баярцогт ингэж ойр нөхөрлөхийн тулд "Ирэх парламентын хугацаанд бүрэн эрхийг тань сунгах |дахин нэр дэвших| боломжийг Үндсэн хуулиар үүсгэж өгье" гэж амласан гэх. Тэдэнд ийн нэгдэх нь хэн хэнд нь ямар ашигтай вэ.

У.Хүрэлсүх

У.Хүрэлсүхийн хувь улс төрчийн намтрыг харахад, маш хурдан тактикаа өөрчлөөд, хэрэгтэй үедээ улс төрд ороод ирдэг. Бас нэр төртэйгөөр гараад явчихдаг амбицаар өөдөө өгсөх стратеги хэрэгжүүлдэг. Углааштай ээжээр шалтаг хийж, ЗГ-ын тэргүүний суудлаа өгснөө Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. УИХ-ын гишүүнээс ч татгалзаж байв. Хэнтийд Д.Гантулгад нэр дэвших мандатаа өгснийхөө хариуд Шадар сайд болоод, ЗГ-аа дотроос нь задалж, өөрөө тэргүүнээр түүх зэргээр. Яг өөр лүүгээ чиглэсэн ийм тоглолтууд хийдэг.

Ингэж ахиж ирсэн У.Хүрэлсүхийг намынх нь залуус төрийн тэргүүнд дэвшүүлэнгээ улс төрөөс бүр мөсөн явуулахаар тооцоод байв. Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгогдох заалтаа ч тэд иймэрхүү алсын санаатайгаар суулгаж байв. Гэвч У.Хүрэлсүх угийн тэргүүлэгч амбицаа яг энэ хүрээд алдахыг хүссэнгүй.

Тэр "Эрдэнэт үйлдвэр"-т өөрийн найзаа аваачиж, "Эрдэнэс Тавантолгойд Хэнтийн хүнээ томилж, том өмчүүдээ атгав. ЗГ-таа шууд 600 тэрбумаар төсвөө данхайлгах чиглэл өгөөд, ахмадын тэтгэврийг нэмж, "Тэрбум мод", "Хүсний хувьсгал" зэрэг аж ахуйн асар их ажлууд руу оров. ҮАБ-аа тэр энэ үедээ хамгийн сайн барьж, гадаад орчинд сайхан имидж үзүүлж, урагштай ажиллаж байна.

Улмаар хувь улс төрчийнхөө рейтингэд үлэмж ихээр анхаарах болов. Уг нь дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй хүнд одоо нэг их рейтингийн араас хөөцөлдөх шаардлага үгүй баймаар. Гэтэл эсрэгээрээ тэр улам вакумжиж, АН, МАН дамнасан УИХ-ын гишүүдтэй болж, улмаар ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах ЗГ-ын бүтцийн төлөө шатраа нүүж буй. Энэ нь их хичээл зүтгэл нь, түүний эрх мэдлээ удаан барих амбицтай холбоотой гэж харагдсаар.

Тиймээс ч С.Баярцогтын бүрэн эрхийг нь сунгаж өгнө гэсэн амлалтаар, түүнтэй нэгдэж, баруун солгойгүй улс төрийн өрөг өрж эхэлсэн үү гэх агуулга анхаарал татаж байна. Энэ өндөрт ирсэн хойноо тэр хэсэг саатмаар, ер Ерөнхийлөгчөөс хойших хугацаандаа улс төрөөс ангид өөрийгөө төсөөлж чадахгүй яваа У.Хүрэлсүхэд С.Баярцогт яг хэрэгтэй саналыг нь тавьсан ч байж болох.

С.Баярцогт

Гурван шатны шүүхээр Оюутолгой төслөөс үндсэндээ авлига авсан нь нотлогдоод байсан С.Баярцогтыг охиных нь хуримнаар хөлөмцүү томчууд өршөөлгөж өгөх амлалт өгөөд, түүнийгээ биелүүлсэн гэгддэг. Эдүгээ Дээд шүүхийн түүнд хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлаар УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол явуулахаар гарын үсэг зурж эхлүүлсэн талаар яригдаж буй.

Одоогоор 6-8 гишүүн зурсан гэгдэх цаас үнэндээ хэний бланк дээр үйлдэгдсэн нь ч тодорхойгүй. Барагцаалж бодоход, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр байдаг гишүүдээр, эсвэл Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнийн хатгаасаар гарын үсэг зурах ажил эхэлсэн ч зогссон байж болох логик харагдана. Үүн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшигний ар дахь хориглолт гишүүдийг эмээлгэж, гарын үсгийн тоог нэмэгдүүлэхгүй царцаасан байж болох хувилбартай.

С.Баярцогтод наанадаж л дээрх бичгээ зогсоолгохын тулд одоо хамгийн хүчтэй буй дүрийг бараадахаас аргагүй. Түүнд нь МАН-ын угшилтай төрийн тэргүүний хувилбар нийцэх.

Нөгөө талаар Л.Гантөмөртэй зэрэгцээ шугмаар намынхаа мандат, жагсаалтыг хуваарилах эрхийг С.Баярцогт атгасан. Л.Гантөмөр өөрийгөө шүдгүй арслангаар зарлаж, С.Баярцогтыг өргөх болсон шалтгааны ард мэдээж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АПУ, Таванбогд, Эм Си Эс дамнасан бизнес бүлэглэлүүд байв. Эдгээрийн төлөөлөл ирэх парламентад ахиухан суухын тулд МАН-ын мандат ба жагсаалт дээр нөлөө өндөр оролцох У.Хүрэлсүхийг түшсэн логик харагдана.

АН дотор одоо Х.Баттулгын МоАХ хүчээ авах уу. С.Баярцогтоор өнгөлөн далдлалт хийсэн бүлэглэлүүд нь хүчтэй байх уу гэдэг өрсөлдөөн өрнөж байна. Тэд ийм үед МАН-той тойргийн тохироо хийх, замаар хүчтэй ба хүчгүй улсуудаа сөөлжин байршуулах арга хэрэглэж байж л, төлөөллүүдээ арай олноор нь урагш явуулах боломжтой. Ийм гарцаар сийрэг толгойтой С.Баярцогт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг жим гаргагчаар түшиж, өнөөх том амлалтаа түүнд өгсөн байж болох юм.


Энэ агуулгаарх төстэй контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2023 08:21

Монголоос �######�

Зочин
Зочин
10 сар 26, 2023 21:29
Reply to  Зочин

Хор найруулаад л өөдгүй шаарнууд.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 08:29

Хүрэлсүх та муужруулсан түлш үйлдвэрлэсэний төлөө огцрох ёстой

Үчуу
Үчуу
10 сар 26, 2023 08:38

Жонхуугийн чулууг энэ хүүхэн шиддэг болж. Явцгүй дээ! Жонхууг хүн бүхэн гадарладаг болчихсон. Яаж хаг�##�ж бутаргаж дундаас нь өөрөө ашиг олох вэ гэж ийм юмыг хөлсний хэдэн хүүхнүүд Ганхуяг, Баатархуяг мэтээр таср�##�тгүй л хийж бна.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 09:01

24 онд бүлэглэл нь эргээд засгаа авах юм байна

Зочинзочин
Зочинзочин
10 сар 26, 2023 09:07

Хүрэлсүх 2 нүүртийг хэзээ ч сонгохгүй

Зочин
Зочин
10 сар 26, 2023 09:07

МУУ ЛАЛРЫН ПЯСДА НАР МИНЬ ТА НАРЫН АРД ТҮМНИЙ АРДУУР ХОЙГУУР ГАРАА БАРИЛЦДАГ, ТҮҮНИЙ ЧИНЬ ХАР ГАЙГААР ЖИРИЙН НЭГ ИРГЭН ХЭЛМЭГДДЭГ ҮЕ ӨНГӨРСӨН ШҮҮ ТЭР 60 ТЭРБУМ ШИГ ЯНХАН ЗАНГУУД БҮҮР МАРТАГДСАН ШҮҮ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХҮРЭЛСҮГ НОВШИЙГ ХАРСААР АЖИГЛАСААР БАЙГАА ШҮҮ МУУ 70 ХУДАЛЧ ХУДАЛЧИЙН ХУДАЛЧ БҮР СҮҮПЭР ХУДАЛЧ

Халтар
Халтар
10 сар 26, 2023 10:17

Паа энэ Баярцогт Хүрэлсүхийг дахин сонгуулах тийм бяр чад�##�тай амьтан уу

Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:24

За муу с.даанууд зай.лаарай

Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:25

Uls orniig iim bolgochood yuundaa durlaad bdag erguu eronhiilogch vee

Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:50

Баярцогт гэж хүн ер нь ямар учиртай хүн бэ

Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:52

Ёоо ямар ичидгүйм бэ

Зочин
Зочин
10 сар 26, 2023 11:05

Юугаа донгосоод бга хөлсний бичээч бэ С.Баярцогт "үндсэн хууль"-иас дээгүүр гарч ЕӨК ийн эрхийг сунгаж өгөх юм гэнэ Ёстой хол очиуж хонхорт хуц

Зочи
Зочи
10 сар 26, 2023 11:22

Бичээч тэнэгтэж байна аа

БСН
БСН
10 сар 26, 2023 11:57

Одоо Баярцогтыг барж идэхгүи. Түүнд Намаа 24-онд ялуулахын тулд ажилаа хиигээд явна гэвэл энэн шиг том эндүүрэл баихгүи. Баярцогт 2-нүүдэлиин цаадахииг хардаг хүн биш тэр бүр 24-28 онд Намаа ялуулах тиим л юм хииж яваа.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 12:40

Ха ха хулгайч луйварчид удахгүй �######�өө ух�##�цаад ирэх байлгүй. Дураараа хуцаж л байг

Зочин
Зочин
10 сар 26, 2023 12:49

Жэнко л�##�ар бичүүлжээ. Энэ �########� хүүхэн мөнгө авсан байна даа. Хэ

зочин
зочин
10 сар 26, 2023 13:13

Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл

Зочин
Зочин
10 сар 26, 2023 13:25

Бадамжунайгийн шийрийг хатаах хорчин- Баярцогтын хэргийг сэргээж аавд нь өгөх хэрэгтэйдээ. !!!

Зочин
Зочин
10 сар 26, 2023 15:14

Хүүк шун�##�ын бузар �######�аа

Зочин
Зочин
10 сар 26, 2023 19:45

Хүрэлсүхэд одоо хэн итгэх вэ хуурамч дүрс исгэсэн амьтан монгол улсыг сөхрүүлж байна даа Баярцогт гэдэг хурлийзийг түмэн олон дахиж бүү улс төрд ойртуул

Зочин
Зочин
10 сар 26, 2023 19:49

Хужаа эрлийзүүд хөгширөх тусмаа улам луухаан төрхтэй болоод байдаг юм, Баярцогтыг хардаа. Энэ луухаан Монгол төрийг 30 жил самарлаа, ханаагүй юу. Үндсэн хуулийг ч дурын улс төрч самардаг жишиг тогтчихлоо

Иргэн
Иргэн
10 сар 26, 2023 21:23

Санасны гарз.

Зочин
Зочин
10 сар 29, 2023 15:01

Энэ з4 жилийн нэн шинэ түүхэнд Бямбасүрэн гуай Алтанхуяг Баттулга З.Энхболд дөрөвөөс өөр монголоо гэсэн улс төрч удирдагчид байсангүй дээ тэд маань даанч ард олноос болон намаасаа дэмжилэг муутай ганцаардсан чоно шиг байлаа одоохондоо тэднийг бусад төрийн түшээ засгийн төрийн тэргүүн асан хүмүүсийн адил харааж зүхцэгээж байгаа байх гэсэн ч хожимын түүхэнд тэд нарын мөр цагаан нэр бүтэн үлдэх биз

Холбоотой мэдээ

Back to top button