Нийгмийн

“Цас хусдаг 28 машин шаардлага хангаагүй учир буцаасан”

Цас орж нийслэлд замын халтиргаа гулгааны асуудал эхэллээ. Замын цас цэвэрлэдэг машинууд энэ жил ч бас хүрэлцээ муутай байж болзошгүй нөхцөл байдал бий болжээ.

Зам цэвэрлэгээний машин нийслэлийн хэмжээнд 12 ширхэг байгаа бөгөөд дүүрэг болгонд ээлжээр явуулна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орчны бохирдол хог хаягдлын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээлсэн билээ.

Харин өнгөрсөн жил нэлээдгүй хэл ам дагуулсан “Батсээр” компанийн нийлүүлсэн 28 ширхэг машин энэ жил зам дээр ашиглагдах эсэхийг асууж тодруулахад “Уг машинууд тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26 дугаар зүйл заалтыг хангаагүй тул зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй буцаасан” гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг хэллээ.

Эргэн сануулахад, "Батсээр" компани 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг зам талбай цэвэрлэх машин оруулж ирсэн. Ингэхдээ 20 машины нэг бүрийн үнэ 147.5 сая төгрөг, үлдсэн машинуудыг 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан хэмээн мэдээлж байв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Б и
Б и

Хятдын үйлдвэрлэгчид сайн муу Я/Б-л байдаг. Манайхан хямдыг л хардаг биздээ хөөрхийс. Ааштай иргэд хамгийн сайныг шаардаад л…

Зочин
Зочин

Зөндөө олон удаа сануулсан ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч Хятад техник битгий худалдаж аваач гэж, чанартай европ япон техник авах хэрэгтэй.....

Сэтгэгдэл
Сэтгэгдэл

Ирсэн юмыг эргэж буцааж байхаар үнийг нь хямдруулаад, цавцаа иддэг уудгаа хасаад үндсэн үнээр нь аваад хороодод өгчихгүй дээ. Буцаасан зардал гээд бас л бөөн мөнгө зарсан даа

Иргэн
Иргэн

Мөнгийг нь буцааж авсан бол өөрюм аваач

Холбоотой мэдээ

Back to top button