Нийгмийн

Монголын боксын холбооны санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор боллоо

Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр /2023.11.01/ салбарын урсгал зардлын төсөв, допингтой холбоотой үүссэн нөхцөл байдал, шигшээ багийн санхүүжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын боксын холбоонд санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэн олгохоор шийдсэн гэв.

Сануулахад, Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис, арга техникийг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох тамирчин Б.Чинзоригт хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосныг сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн билээ.

Монголын боксын холбооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10 дугаар сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбооны санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг хүргүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ бөх ч үнэн бүтэхгүй гар шүү хажуугаар нь поп гэж жигтэйхэн

Зочин
Зочин

Худлаа гар

Холбоотой мэдээ

Back to top button